No menu items!
HomeНийгэмАмоксиклав-денк эмийн найрлагад өөрчлөлт орсон нь нотлогдсон тул зах зээлээс эргүүлэн татахыг...

Амоксиклав-денк эмийн найрлагад өөрчлөлт орсон нь нотлогдсон тул зах зээлээс эргүүлэн татахыг зөвлөжээ

-

Зах зээлээс эргүүлэн татах эмийн талаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын эрт сэрэмжлүүлгийн системээс 2022 оны зургаадугаар сард үйлдвэрлэгдсэн 27,297 цувралын дугаартай Амоксиклав-денк 1,000мг/125мг (1,000 mg amoxicillin, 125 mg clavulanic acid) нунтаг эмийг зах зээлээс эргүүлэн татах тухай мэдээллийг ирүүлсэн байна.

Эргүүлэн татаж буй үндэслэл нь: 

Тус цувралын дугаартай бүтээгдэхүүний савлагааны бүрэн бүтэн байдал алдагдаж, доторх найрлагад өөрчлөлт орсон нь судалгаагаар батлагдсан тул Монгол Улсын зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байгаа аж. 

Зураг1. Эргүүлэн татагдаж буй бүтээгдэхүүн

 Эх сурвалж: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд