No menu items!
HomeОнцлохЕрөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өдөр бүр “Шүд угаах цаг”-тай болно

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өдөр бүр “Шүд угаах цаг”-тай болно

-

Засгийн газрын хуралдаанаар “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г 2023 оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт үүрэг болголоо.

Манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх настай хүүхдэд тархалт 77, 35-44 насны бүлэгт 98.1, 65-74 насны бүлэгт 99.8 хувьтай байна.

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх, цэцэрлэг, ЕБС-д суралцагчдыг шүд угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах ажлыг үе шаттайгаар улсын болон гадаадын хөтөлбөр, төсөл, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусган зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгасан юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах, 2024 онд “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгч байсан.

Төрөөс 1999-2005, 2006-2015 онд “Амны хөндийн эрүүл мэнд”, 2019-2021 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн ч шүд цоорох өвчин бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд