No menu items!
HomeОнцлохП.Наранбаяр: Дүрэмт хувцасны стандарт 10 жил өөрчлөгдсөнгүй

П.Наранбаяр: Дүрэмт хувцасны стандарт 10 жил өөрчлөгдсөнгүй

-

Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намаас мэдээлэл хийлээ. 

ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн П.Наранбаяр: Дүрэмт хувцсаа өөрсдөө сонгох боломжийг олгооч гэж хэлмээр байна. Ялангуяа бага насны хүүхдийн хөдөлгөөнд нь саад болохгүй хувцас санал болгож, өнгө ижилсүүлж, сургуулийн зөвлөлд сонголт хийх боломж олгомоор байгаа юм. Энэ талаар бид холбогдох эрх бүхий байгууллагад хандаж байна.

Сурагчдын одоо өмсөж буй дүрэмт хувцас нь хүүхдийн хөдөлгөөнийг хорьдог. Хүүхдүүдийн хөдөлгөөнд саад болохгүй дүрэмт хувцас яагаад байж болохгүй вэ. Дүрэмт хувцасны стандарт 10 жил өөрчлөгдсөнгүй. Зарим хувийн сургуулиуд өөрсдийн онцлог бүхий дүрэмт хувцсыг шийдвэрлэсэн. Энэхүү эрхэд халдаж байгаа зүйл байхгүй. Эцэг, эхчүүд энэ асуудалд талархалтай хандаж байгаа.

ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Алтансор: Дүрэмт хувцас гэдэг нь хүүхдүүдийг жигдрүүлэх, ямар нэгэн хувцсаар бие биеэ ялгаварлан гадуурхахгүй, тэгш шударга гэдэг зарчим, сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах үндсэн зорилготой.

Гэтэл 10 жилийн өмнө хийгдсэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өмсөж буй дүрэмт хувцас нь тэдний эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, нөгөө талаас эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал олон нийтийн дунд сөхөгдөөд байна.

Дүрэмт хувцас 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Дөрвөн хүүхэдтэй өрх гэхэд сая гаруй төгрөгөөр хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай бас тулгарч байгаа юм. Мөн дээрээс нь ганцхан ээлжийн дүрэмт хувцсыг байнга угааж өмсөх асуудал тулгарч байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд