No menu items!
HomeБоловсрол"Хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан тухай мэдээллийг энэ сарын 21-нээс мэдэгдэнэ"

“Хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсан тухай мэдээллийг энэ сарын 21-нээс мэдэгдэнэ”

-

2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 20-нд хаагдана. Бүртгэл эхэлсэн өдөр буюу наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 83,576 хүүхэд бүртгүүлжээ. 

Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. 

Таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм байна.

Есдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтэй нь гэрээ байгуулах ёстойг БШУЯ мэдээлэв.

2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд цэцэрлэгт орох хүүхдүүдийн хоёр дахь шатны бүртгэл явагдах юм байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд