No menu items!
HomeНийгэмҮерт өртсөн өрх бүрд таван сая төгрөг өгөх санал гаргажээ

Үерт өртсөн өрх бүрд таван сая төгрөг өгөх санал гаргажээ

-

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар 21,29,27-р хорооны нутаг дэвсгэрт буусан үерт 360 өрх өртсөн. Одоогийн байдлаар дүүрэг, Нийслэлээс хамтарч шуурхай ажилласны үр дүнд 9.978 тн лаг шавар цэвэрлэж, бүх айлыг эрчим хүчээр хангаж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, зам хүчитгэх ажлуудыг хийж байна. Мөн сайн дурын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс өгсөн хандивыг 312 өрхөд хүлээлгэн өгсөн.

Орон гэргүй болсон, гэрийн хэрэгцээ шаардлагатай 47 өрхөөс 20 өрхөд шаардлагатай гэрийг Нийслэлийн Засаг даргаас гарсан шийдвэрийн дагуу хүлээлгэн өгсөн. Үлдсэн 27 өрхөд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө, хандивын тусламжтайгаар гэрийн асуудлыг шийдвэрлэж байгаа талаар мэдэгдлээ.

Мөн энэ үеэр дараах саналыг гаргаж байгааг дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдэгдлээ. Тухайлбал, 360 өрхөөс 47 өрхийн гэрийн асуудлыг шийдсэн. Үлдсэн 313 өрх тус бүрд 5 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх саналыг гаргаж байна. Таван сая төгрөг нь нэг талаараа гэрт үзүүлж буй дэмжлэг, нөгөө талаараа байшин орон байраа цэвэрлэх, нөхөн сэргээхэд шаардлагатай зардал. Зардлыг тооцохдоо бид зах зээлийн ханшаар бодож үзэж гаргасан талаар хэлсэн юм.

Үүний дараа дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “21,27,29-р хорооны өрх айлуудыг 43-р хороотой харьцуулахад амьдралын анхдагч хэрэгцээ орон байрны хүндрэл учраас бид дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Гэлээ гээд 43-р хорооны асуудлыг хаялаа гэсэн үг биш. Миний бие Нийслэлийн төлөөлөгчийн хувиар 43-р хорооны далан, авто замыг шинэчлэх, иргэн ААН-ын хохирлыг барагдуулах тал дээр санаачилга гаргаж Нийслэлийн ИТХ-д асуудлыг өргөн барина. Энэ санаачилгыг нам харгалзахгүй, улс төржилтгүйгээр дэмжээд явна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд