No menu items!
HomeНийгэмДугаарын хязгаарлалтыг өөрчилж, есдүгээр сарын дунд хүртэл зохицуулалт оруулахаар төлөвлөжээ

Дугаарын хязгаарлалтыг өөрчилж, есдүгээр сарын дунд хүртэл зохицуулалт оруулахаар төлөвлөжээ

-

Хичээлийн шинэ жил дөхөх үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.  Иймд ямар зохицуулалт хийх талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өгөв. Тэрбээр дугаарын хязгаарлалтыг өөрчилж, есдүгээр сарын дунд хүртэл зохицуулалт оруулахаар төлөвлөсөн гэдгийг хэлэв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Хичээлийн шинэ жилтэй холбогдуулаад долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалт хийж байгаад өөрчлөлт оруулах тооцоололтой байна. Гэхдээ одоогоор эцэслэгдээгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар дугаарын хязгаарлалтыг өөрчилж, наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дунд хүртэл тодорхой зохицуулалт оруулахаар төлөвлөж байгаа” гэлээ. 

Өмнөх жил мөн улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарч байв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд