No menu items!
HomeОнцлохСЭМҮТ: Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй

СЭМҮТ: Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй

-

СЭМҮТ-өөс архаг ядаргааны талаар мэдээлэл өглөө.

Маш олон шалтгааны улмаас мэдрэл сульдал буюу архаг ядаргаа үүсдэг. Архаг ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Харин үүсгэгч хүчин зүйл, шалтгааныг харгалзан эмчилгээ хийгддэг. Тухайлбал сэтгэл зүйн гаралтай ядаргаа байвал стресс тайлах арга, амьдралын буруу хэвшлээс болж архаг ядаргаа үүссэн бол зөв дадлыг хэвшүүлэх сэтгэл заслын аргуудыг ашиглана.

Мөн хамгийн чухал аргуудын нэг бол чанартай нойр авах, дасгал хөдөлгөөн зайлшгүй юм. Хэрэв бие махбодын эмгэгийн шалтгаантай үүссэн бол суурь эмгэгийг эмчлүүлэх шаардлагатай. Иймд стресс, архаг ядаргаа үүсгэгч дараах хүчин зүйлсийг танилцуулж байна.

Архаг ядаргаа үүсгэгч хүчин зүйлс:

Сэтгэл хөдлөлийн хүчин зүйлс

• Уурлах бухимдах

• Айх, санаа зовох

• Сэтгэл түгших

• Сэтгэл гутрах

Нойртой холбоотой хүчин зүйлс

• Нойрон дундаа сэрэх

• Өглөө эрт сэрэх

• Хар дарж зүүдлэх

• Нойргүйдэл гэх мэт нойрны хямралууд

Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс

• Хэт ачаалалттай ажиллах

• Ажил амралтын дэглэмээ зохицуулахгүй байх

• Тогтмол цагт унтахгүй байх

• Буруу хооллолт

• Архи, тамхины хэрэглээ

• Дэлгэцийн хэрэглээ

• Хөдөлгөөний хомсдол

• Таргалалт

• Бусад буруу хэвшлүүд

Бие махбодтой холбоотой хүчин зүйлс

• Цус багадалт

• Гуурсан хоолойн үрэвсэл

• Гуурсан хоолойн багтраа (астма)

• Чихрийн шижин

• Бамбай булчирхайн эмгэг

• Үе мөчний эмгэгүүд

• Халдварт өвчнүүд

• Тархины судасны эмгэгүүд

• Тархины гэмтэл

• Ханиад томуу, амьсгалын замын үрэвсэл

• Архи, мансууруулах бодисын хордлого

• Архаг өвдөлт

• Бусад бие махбодын эмгэгүүд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд