No menu items!
HomeОнцлохЭМД-ын сангаас шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлахаар болжээ

ЭМД-ын сангаас шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлахаар болжээ

-

Эрүүл мэндийн даатгал(ЭМД)-ын үндэсний зөвлөлийн хуралдаанаар ЭМД-ын сангаас олгох санхүүжилтэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийжээ. 

Тодруулбал шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарлахаар болсон байна. 

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд тусламж, үйлчилгээний тоо хэмжээг нэмэгдүүлж иргэдэд шаардлагагүй оношилгоо, шинжилгээ ихээр хийдэг болохыг ЭМДЕГ-аас мэдээлэв.

Мөн иргэдийг өөр эмнэлэг рүү илгээж чирэгдүүлэх, санхүүгийн эрсдэлд оруулах асуудал үүсгэх хандлагатай тул өндөр, өртөгтэй оношилгоо, шинжилгээг хязгаарлах шийдвэр гаргасан аж. 

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь КТ болон СПТ шинжилгээний тоо, хэмжээг гэрээний дагуу тохиролцож санхүүжүүлэх бөгөөд тоо хэмжээ нь гэрээнээс хэтэрсэн тохиолдол бүрийг олон улсад баримталдаг зарчмын дагуу нийт төлбөрийн хэмжээний 35 хувиар тооцон санхүүжүүлэхээр болжээ. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд