No menu items!
HomeХэн юу хэлэвО.Батхүү: Малчдын НДШ-ийн 50%-ийг нийгмийн дундаж давхаргын иргэд төлөх болчхоод байна

О.Батхүү: Малчдын НДШ-ийн 50%-ийг нийгмийн дундаж давхаргын иргэд төлөх болчхоод байна

-

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийн 50 хувийг улсаас хариуцан төлнө. Бусад хугацааг малчид өөрсдөө хариуцна гэсэн зохицуулалтыг тусгаад байгаа. Уг заалтын талаар хуульч О.Батхүү өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

Хуульч О.Батхүү “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж байх явцад малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг улсын төсвөөс төлөх санал гарсан. Төсвийн мөнгө байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. 

Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг нийгмийн дундаж давхаргын иргэд төлөх болчхоод байна. Тогтмол ажил эрхэлдэг, тогтмол орлоготой, хамгийн их татвар төлдөг хэсэг дундаж давхаргынхан. Өөрөөр хэлбэл 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг, олдог орлого нь тодорхой хүмүүс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг төлөх нь.

Ажил хийж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл 12%, ХАОАТ 10%, НӨАТ-ын 10%, ажил олгогч 14% гээд нийт 45%-ийн шимтгэл төлдөг.  Гэтэл эдгээр хүнээс дахиж шимтгэл, татвар авч нийгмийн нөгөө хэсгийн шимтгэлийг төлөх нь буруу гэж үзэж байна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс яагаад НДШ төлөхгүй, бага хамрагдалттай байгаа нь шимтгэл иргэнд өгөөжгүй болсонтой холбоотой. 40 жил НДШ төлчхөөд нас барвал тэр хүнд ямар ч өгөөж байхгүй. Тэтгэврийн зээл авсан хойноо нас барвал өр нь өвлөгддөг. Тэгэхээр аль болох олон хүнээс шимтгэл авч байж өгөөжтэй болохыг УИХ, Засгийн газарт хэлье. 

40 жил шимтгэл төлчхөөд 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь ахмадуудын амьдралд хүрэхгүй, ядуусын эгнээнд шилжиж байгаа. Иймээс тэтгэврийн хэмжээг нэг саяас хоёр сая төгрөгт хүргэх шийдэл хайх ёстой. Энэ бол хувийн тэтгэврийн сан. Өөрөөр хэлбэл миний төлж байгаа татварыг орон сууцны зээлийн сантай холбож, тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгийг залуучууд зээлж аваад орон сууцтай болно. Өнөөдөр банкууд орон сууцны зээл олгохгүй байгаа. 30 жилийн хугацаанд хүүний хамт буцааж төлнө. Жилийн 6-8%-ийн хүүтэй зээл гэж бодохоор тэтгэвэрт гарахад хуримтлалын мөнгө 3-4 дахин өснө. 500,000 төгрөгийн тэтгэвэр авах байсан бол мөнгөө эргэлтэд оруулснаар нэг саяас хоёр сая төгрөгийн тэтгэвэр авах бололцоотой болно. Насны эцэст хангалттай тэтгэвэр авч чадна гэсэн баталгаа байхад хүн болгон шимтгэл төлж таарна” хэмээв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд