No menu items!
HomeНийгэмБНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих журмыг сунгасныг мэдэгдлээ

БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих журмыг сунгасныг мэдэгдлээ

-

Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр өнгөрсөн онд Засгийн газраас гарч байв.

Уг шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсныг сунгажээ.

Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “БНСУ-ын Яньян олон улсын нисэх буудлаар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журам”-ыг 2023 оны зургаадугаар сарын 1-нээс 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг жилээр сунгасан” болохыг мэдэгдлээ.

Гэхдээ Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй юм. Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аялал зохион байгуулахаар 10 компани шалгарсан билээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд