No menu items!
HomeЭрүүл мэндД.Цэнд-Аюуш: Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их...

Д.Цэнд-Аюуш: Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байна

-

Нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш “Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. 

Нийслэлийн хэмжээнд одоогоор 1,339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс 43 эмч найман дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг. Харин нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн 21 эмч улсын хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар 416 мянган хүнд амны хөндийн үзлэг, оношилгоо хийсэн. Үүнээс 366 мянган хүнд шүд цоорох өвчний эмчилгээг хийжээ.2022 оны тавдугаар сард улс орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг амны хөндийн үзлэгт хамруулахад 61.5 хувь нь шүд цооролттой гэж бүртгэгдсэн.

Дэлхийн дунджаар шүд цоорлын хэмжээ 45 хувьтай байдаг. Харин манайд эрт илрүүлэг болон, шүдний кабинетад үзүүлж буй иргэдийн 90-99 хувь нь шүд цоорлын эмгэгтэй байна. Үүнээс харахад манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байгаа юм. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, амны хөндийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийг сайжруулах шаардлагатай” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд