No menu items!
HomeХэн юу хэлэвМ.Оюунчимэг: Төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина

М.Оюунчимэг: Төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина

-

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. 

МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан. Үүний дараа яаралтай хэлэлцэх шаардлагатай хэд хэдэн хуулийн төсөл байгаа бөгөөд энэ талаар бүлэг хэлэлцлээ. Тухайлбал УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зургаадугаар сарын 23-ны дотор батлах ёстой. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээр болсон. 

Хоёрдугаарт Улс төрийн намын тухай хуулийн хувьд ажиллагаа ихтэй, нарийн хэлэлцэх шаардлагатай учир ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөлөө. 

Мөн Боловсролын багц хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хэлэлцээд явж байсан боловч, Засгийн газрын зарим гишүүний саналаар хойшлуулсан. Тийм учир холбогдох байнгын хороо нь уг хуулийн төсөлд анхаарлаа хандуулж, ойрын хугацаанд хэлэлцэх нь зөв юм гэж тохирлоо. Төсвийн тодотгол, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх зэрэг асуудал бий. Тиймээс хаврын чуулганд Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдсэн. Засгийн газраас төсвийн тодотголыг Лхагва гарагт УИХ-д өргөн барина гэсэн. Ингэснээр Пүрэв, Баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм” гэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд