No menu items!
HomeНийгэмГХЯ: “Шенгений ажлын виз гаргана” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал...

ГХЯ: “Шенгений ажлын виз гаргана” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байна

-

Олон нийтийн цахим сүлжээ /фэйсбүүк/-гээр болон хувь хүмүүс Европын улсуудад “өндөр цалинтай ажилд зуучилна”, “Шенгений улсын ажлын виз гаргана” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байна.

Тухайлбал Серби, Чех улсад ажилд зуучилна гэх хуурамч зарын дагуу иргэд бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул энэ төрлийн зар, мэдээлэлд хууртагдахгүй, сайтар нягталж байхыг сэрэмжлүүлж байна.

Гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа юм. Гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон визийг авсны үндсэн дээр ажил, хөдөлмөр эрхэлдэг болохыг ГХЯ-ны Консулын газраас санууллаа.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд