No menu items!
HomeУлс төрГ.Занданшатар: Иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна

Г.Занданшатар: Иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй байна

-

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Бид нийгмийн хүсэл зоригт тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн судлаачдын хувьд 152 гэдэг тоог мэргэшсэн парламентчид бий болгох үндэслэл гэж үзэж байгаа. Одоогийн 76 гишүүн бүх асуудалд оролцдог бол гишүүдийн тоо олон болсноор мэргэших юм.

Харин иргэдийн хувьд гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гэхдээ тоог нэмэх нь зүйтэй гэдэг тухайд ихэнх нь дэмжиж үг хэлж байна. Цахим орчин хөгжсөн учраас үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн бичлэгээс дэмжихгүй гэснийг нь тасалж аваад шуугиад байна л даа.

Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалж гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Ийм учраас гишүүдийг очиход иргэд бухимдлаа илэрхийлж буй нь зүй ёсны үзэгдэл юм. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар гишүүд ярилаа. Энэ Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярилцахдаа гарц шийдлийн талаар хэлэлцэнэ.

Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Ялангуяа төрийн албан хаагчид багийн дарга, соёлын үйлчилгээний ажилтны цалинг нэмэхийг хүсэж байгаа юм. Галч, тогооч гэх мэт төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнууд гар дээрээ 480,000 орчим төгрөгийн цалин авч байна. Үнийн өсөлт иргэдийг ихээр бухимдуулж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авна. Гишүүдийн тоог 152 болгохыг бууруулна. Улс төрийн намуудаас гарч буй санал учраас тэдний саналд үндэслэж шийднэ” хэмээв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд