No menu items!
HomeНийгэмХуульд заасан шаардлага хангаж, тэтгэвэрт гарсан иргэн нэг удаа буцалтгүй тусламж авах...

Хуульд заасан шаардлага хангаж, тэтгэвэрт гарсан иргэн нэг удаа буцалтгүй тусламж авах эрхтэй

-

Иргэн П.Б Баянхонгор аймгийн Б сумын ЕБС-д холбогдуулан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж ******** төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-ттөрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно. Мөн шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж тэтгэмж авах эрхийг хуулиар олгожээ.

Иргэн П.Б тухайн сургуульд бага ангийн багшаар нийт 27 жил ажилласан, тэтгэвэрт гарах сүүлийн жил болохоос 5 жилийн өмнө өвчний учир ажлаас чөлөөлөгдөж, эргэн ажилдаа томилогдсоноос шалтгаалж, тэтгэвэрт гарах хугацааны сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Гэвч энэ нь хуульд заасан нийт 25 жил ажилласан гэх шалгуурт хамаарахгүй байх тул тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрхтэй юм.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж, тухайн ажилтны тэтгэвэрт гарахдаа авах нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх олговорт шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд