No menu items!
HomeЗөвлөгөөНЭМҮТ: Хийжүүлсэн ундаануудад агуулагдах кофейн нь нойргүйдлийг үүсгэдэг

НЭМҮТ: Хийжүүлсэн ундаануудад агуулагдах кофейн нь нойргүйдлийг үүсгэдэг

-

НЭМҮТ-ийн Хоол судлалын төвөөс дараах зөвлөгөөг хүргэж байна.

ХИЙЖҮҮЛСЭН УНДАА БА ЭРҮҮЛ МЭНД

Кока-Кола нь 90% хийжүүлсэн уснаас тогтох ба мөн шингэрүүлсэн сахар, фосфорын хүчил ба кофеиноос бүрдэнэ. Харин нэг орчим хувийг нь “Мерхандиз-7” хэмээх нууцлаг бодис эзэлдэг гэж үздэг. Түүнд агуулагдаж буй бодисууд тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд эрсдэл үүсдгэдэг.

1. Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог байна. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд орсноор түүнийг үрэвсүүлдэг ба ходоодны сөргөө өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Мөн нүүрсхүчлийн хий нь цөсний хүүдий болон элгэнд муугаар нөлөөлнө.

Өлөн үедээ хэзээ ч бүү уу.

2.Хүйтэн чихэр ихтэй ундааг их хэмжээгээр хэрэглэснээр шүд илүүтэйгээр гэмтээхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг.200 г хийжүүлсэн ундаанд 5 цайны халбага сахар агуулагддаг.Сахарын илүүдэл нь биеийн жинг нэмэгдүүлж, харшил болон арьсны өвчлөлд (батга г.м) хүргэдэг.

Зарим эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн хүмүүс “сахар”-г «амтлаг үхэл, цагаан үхэл»гэж нэрлэх тохиолдол байдаг.

3. Ортофосфорын хүчил нь шүдний эмалийг гэмтээхээс гадна ходоодонд, ялангуяа ходоодны хүчил их үед сөргөөр нөлөөлдөг. Хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэхэд яснаас кальцийг гадагшлуулдаг.Хүний бие махбодь кальцийн тусламжтайгаар хүчлийг саармагжуулдаг тул ясны бүтцэнд кальци дутагдаж эхлэх ба улмаар ялангуяа хүүхдүүдэд ясны хугарал илүү тохиолдохоос гадна дархлаа буурах,ясны бусад төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

4. Кока-Кола, Пепси-Кола болон бусад хийжүүлсэн ундаануудад агуулагдах кофейн нь нойргүйдлийг үүсгэдэг. Турайлбал, хүүхэд хоёр стакан ундаа уухад л нойронд нь нөлөөлж, нойргүдэл үүснэ. Мөн яснаас эрдэс бодисуудыг их хэмжээгээр ялгаруулснаар яс сийрэгжих өвчөнд хүргэж улмаар яс хугарамтгай болдог.

Хамгийн аюултай нь кофейнд амархан дасал болдог бөгөөд сэргээшийн бодистой ижил үйлчилгээ үзүүлдэг тул дахин дахин хэрэглэх донтой болгодог байна.

5. Хийжүүлсэн ундаа нь амны цангааг тайлахгүйгээр үл барам түүнд синтетик сахар орлуулагч ихээр агуулагддаг тул улам цангуулж, ихээр уух хүслийг бий болгодог байна.

Түүнийг их хэмжээгээр хэрэглэснээр мэдрэл сэтгэхүйд нөлөөлөх өндөр магадлалтай.

6. Бензоат натрия гэх консервант нь өөх тос, нүүрс усыг задалдаг ферментийг задалснаар өөх тос, нүүрс усаа задалж чадахүйд хүрч улмаар биеийн жин нэмэгдэж, таргална.

Иймд эдгээр хийжүүлсэн ундаануудыг аль болохоор бага хэрэглэх, болж өгвөл огт хэрэглэхгүй байх, харин оронд нь сүү,цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнэ, жимсний цэвэр шүүсийг гэртээ бэлтгэж хэрэглэдэг дадалтай болох нь таны эрүүл мэндэд нэн тустай хэмээн зөвлөлөө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд