No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилМ.Наранзул: Өндөр ритмтэй "Cocomelon" зэрэг бичлэг их үзсэнээр анхаарал дутмагших эмгэг бий...

М.Наранзул: Өндөр ритмтэй “Cocomelon” зэрэг бичлэг их үзсэнээр анхаарал дутмагших эмгэг бий болж байна

-

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр “Edit learning hub” төрийн бус байгууллагын тэргүүн М.Наранзул “Цахим орчин ба хүүхдийн аюулгүй байдал” илтгэл тавилаа.

Тэрээр цахим орчноос монгол хүүхдүүдэд, тэр дундаа балчир насны хүүхдүүдэд учирч байгаа аюулын талаар задлан ярилаа.

Бага балчир хүүхдүүд нийгмийн сүлжээний “hyperstimulating” буюу хэт өдөөсөн агуулгатай, маш богино буюу 1-2 секундын, өндөр ритмтэй “Cocomelon” зэрэг бичлэгийг их үзсэнээр анхаарал дутмагших эмгэг бий болж байгаа бол “Youtube” дэх бичлэгүүдийн дундуур гарч ирдэг “Momo” зэрэг сэтгэцэд нөлөөт дүрүүд хүүхдүүдийг айлгаж, тайван бус, хямралтай болгохын зэрэгцээ өндрөөс нисэж амиа хорлох, гэрийнхээ газыг нээх, хутгаар гараа зүсэх, гэрийнхэн чинь чамайг үзэж яддаг гэж итгүүлэх зэрэг эрсдэлтэй нөхцөлийг бий болгодог байна.

Сүүлийн үед балчир бага насны хүүхдүүд их үзэж буй Хагги Ваггигийн контентуудад доромжилсон, бүдүүлэг үг хэллэг их хэрэглээд зогсохгүй үйл явдалд нь цуст аллага, аюултай зэвсэг, хутга зэрэг ирт мэс их хэрэглэгддэг байна.

М.Наранзул дэлхий дахинд, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын хангах, тэр дундаа хүүхдийн оюун санаа, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд багагүй төсөв, хөрөнгө зарцуулж буйг дурдан, сүүлийн үед Монгол Улсын цахим мэдээллийн хэрэгслүүд буюу мэдээ, мэдээллийн вебсайтууд хүчирхийлэл, аллага, зан суртахууны ёс бус байдал, доройтлын тухай хар бараан зүйл их бичиж байгаа нь хүүхэд багачуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм.

Энэ бүхний үр дүнд хүүхдүүд бага наснаасаа сэтгэл зүй, оюун санаа болон сэтгэцийн гэмтэл авч байгааг жишээ дурдан өгүүлж, үүнд одоо л анхаарлаа хандуулахгүй бол оройтож байгааг болон хуулийн зохицуулалт яаралтай хэрэгтэй байгааг тэрбээр өгүүлж, бие даасан хууль баталж зохицуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Анхаарал дутмагших эмгэг гэж юу вэ?

ADHD (attention deficit hyperactivity disorder) буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь хэт идэвхтэй хөдөлгөөн болон цочмог зан авирын шинжээр илрэх сэтгэцийн нэг төрлийн эмгэг аж. Үүнийг олон улсын өвчний аравдугаар ангилалд оруулсан байна.

Тодруулбал, хүүхэд ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг хийж гүйцэтгэх, тэвчээртэй суух зэрэг тохиолдолд анхаарал нь гүйцэд төвлөрч өгөхгүй байхыг хэлж байгаа юм. Энэ байдал хүүхдэд удаан хугацаанд буюу зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилж байвал анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг/АДХХЭ/ мөн гэж үздэг. Хугацааны хувьд олон жилээр ч үргэлжилж болно.

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор “Олон улсад хийсэн судалгаагаар энэ эмгэгийг удамших хандлагатай гэж үздэг. Тухайн хүүхдийн аав нь яг ийм төрлийн эмгэгтэй байсан бол хүүхдэд удамших магадлал өндөр гэж ойлгож болно. Мөн ээж хүүхдээ хэвлийдээ тээх үедээ ямар нэгэн хордлого авч байсан эсэх, жирэмсэн хугацаандаа ачаалал ихтэй стрессдүүлсэн ажил хийж байсан зэргээс шалтгаалаад хүүхэд энэ өвчнөөр өвдөж болно. Тухайн хүүхэд багадаа ямар нэгэн тархины гэмтэл авсан, хүчтэй хордлого авсан зэргээс шалтгаалж энэ эмгэгт өртөх боломжтой. Үүнээс гадна хүүхдийн өсч торниж буй орчин их чухал нөлөөтэй. 

Гэр бүлийн хувьд хэрүүл маргаантай орчинд өссөн хүүхэд энэ эмгэгт өртөх магадлалтай. Гэр бүлийн хүчирхийлэл ч энд бас багтана. Хүүхэд орчныхоо тэр их дарамт, тайван бус байдлыг даван туулж чадахгүй стрессдсэнээс болж бидний яриад байгаа анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг үүсч байгаа хэрэг.

Монголд ч тэр, гадаадад ч тэр нийт хүүхдүүдийн 5-10 хувьд нь энэ эмгэг илэрдэг. Ганц хүүхэд биш насанд хүрсэн хүмүүст энэ эмгэг илрэх тохиолдол бий. Мөн л олон улсад хийсэн судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 1-2 хувьд нь энэ эмгэг илэрдэг. Ажил дээрээ тогтвортой суугаад ажлаа хийхийн оронд босч яваад л, бусад хүмүүстэй яриа өдөх зэргээр цагийг нөгцөөгөөд байдаг хүмүүсийг ийм эмгэгтэй гэж үзэж болох талтай” гэсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд