No menu items!
HomeОнцлох үйл явдалХүүхэд бүрд "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцаа олгоно

Хүүхэд бүрд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа олгоно

-

Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос өмнө төрсөн Монгол Улсын иргэнд олгосон билээ.

Тэгвэл УИХ-аас 2012 оноос хойш төрсөн иргэдэд ч тус компанийн 1072 хувьцааг олгох үүргийг Загсийн газарт өгсөн. Тэгвэл Засгийн газраас одоогоор шийдвэр гаргаагүй, судалж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрээр “Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар УИХ-аас тогтоол гарч, Засгийн газарт үүрэг өгсөн. Бид нэгд, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос хойш төрсөн Монгол Улсын иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч мөн үү, биш үү, хэзээ болох вэ гэдгийг шийднэ. Хоёрт, 1072 ширхэг хувьцаа эзэмшигчид хэзээнээс ногдол ашиг хүртэж эхлэх вэ гэдэг асуудлыг ярьж байна. Засгийн газар Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой гэж үзэж байгаа.

Цаашдаа шинэ төрсөн хүүхэд бүр 1072 хувьцаа эзэмшигчийнхээ гэрчилгээг шууд авдаг болно. Мөн энэ арилжааны зориулалтын хувьцаа биш учраас иргэн насан өөд болоход хувьцаа эзэмшигчийн эрх нь зогсдог хэлбэр рүү явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Иргэд жил бүрэн хувьцааныхаа ногдол ашгийг авдаг зохицуулалт хийх нь зөв гэж үзэж байгаа. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Яагаад гэхээр 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 1072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулж, ахмадуудын хувьцааг худалдаж авсан. Мөн оюутнуудад 300 мянган төгрөгөөр мөнгөжүүлэх, эсвэл сургалтын төлбөрөө төлүүлэх алхмуудыг хийчихсэн нь нийтлэг шийдвэр гаргаад явах боломжийг хумьсан. Тиймээс иргэдийг хохироохгүй байх шийдвэрийг нэг мөр гаргах зорилготойгоор судалгааны ажлыг хийж байна. Үүнээс өмнө Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барина. Энэ хуультай уялдуулаад зохицуулалт хийгээд явна” гэлээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд