No menu items!
HomeЗөвлөгөөБэлгийн үү өвчний үед өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг...

Бэлгийн үү өвчний үед өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовиур илэрч болнo                   

-

ХӨСҮТ-өөс бэлгийн үү өвчний талаар мэдээлэл өглөө.

Бэлгийн үү нь хүний папилломын вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар юм. Орчин үед энэ вирусийн 100 гаруй хэв шинж мэдэгдэж байна. Хүний папиллом вирусын /ХПВ/ 6, 11 хэв шинж нь бэлгийн үү өвчин, ХПВ-ын 16, 18, 31, 33, 35 хэв шинж нь умайн хүзүүний хучуур эсийн гаж хувирлыг үүсгэн улмаар хорт хавдар үүсгэдэг.

Бэлгийн үү яаж халдварладаг вэ?

1. Ихэвчлэн бэлгийн үү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана. Арьс салстаар хүрэлцэх маягаар /жишээ нь бэлгийн харьцааны үед/ ХПВ халдварлаж зөвхөн арьс салстанд үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй байна. ХПВ нь эс дотор байрлаж арьсны хамгийн  гүн давхаргад үрждэг. ХПВ-ээр халдварлагдсан арьсны эс “өсч”, арьс салстын дээд давхарга руу буюу арьс салстын гадаргуу дээр гарч ирэн бусдад халдварлах боломжтой болдог. ХПВ халдварын нэг онцлог бол хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалд байдаг. Энэ үед уг вирус арьсны гүний давхаргад байдаг бөгөөд халдварлах чадваргүй байхаас гадна лабораторийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна. Арьсны бүтэц, арьс салстанд бэлгийн үү хэрхэн өсч үржиж арьс, салст  дээр ургаж гарч буй байдал

2. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжина.

Бэлгийн үү өвчний үед хэдийд шинж тэмдэг илрэх вэ?

Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн жил ч болдог /дунджаар 1-8 сар/.

Бэлгийн үү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчимд, эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил, цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна.

  • Ихэнх тохиолдолд энэ ургацаг нь ямар нэг зовиур илэрдэггүй.
  • Гэхдээ үү ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовиур илэрч болнo.                     

Бэлгийн үү өвчний үеийн хүндрэл, хор хөнөөл нь юу байх вэ?

1. Өвчин үүсгэгч вирүс нь хүний биед хадгалагдсаар байдаг учир өвчин дахих хандлагатай байдаг.

2. Хүний папилломын вирусын хавдар үүсгэх эрсдэл өндөр зарим хэв шинж нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.

3. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай хобоотой хүүхэд амьсгалын замын папилломатоз өвчинтэй болох магадлал өндөр.

Бэлгийн үү өвчин эмчлэгддэг үү?

Эмчилгээний олон аргууд байдаг боловч нэг нь ч төгс эмчилгээ болж чаддаггүй. Одоогоор дэлхий дахинд ХПВ-ын эсрэг эмийн бэлдмэл бий болоогүй байна. Иймээс хийгдэж буй эмчилгээнүүд зөвхөн шинж тэмдгийн эсрэг юм. Ихэвчлэн бэлгийн үүг лазер, электрокоагуляци (цахилгаан)-аар түлж авдаг. Эмчилгээний дараа сорви тогтох хандлагатай байдаг.

Бэлгийн үү өвчнийг урьдчилан сэргийлж болох уу?

1. Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх

2. Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд: даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт орно.

3. Одоогоор дэлхий дахинд ХПВ 16, 18, 6, 11-ийн эсрэг буюу бэлгийн үү, умайн хүзүүний хорт хавдар үүсгэх хэв шинжүүдийн эсрэг 2 төрлийн урьдчилан сэргийлэх вакциныг /Gardasil and Cervarix/ хийж байна. Дээрх вакциныг охид болон хөвгүүдэд бэлгийн харьцаанд орохоос өмнө хийх бөгөөд нилээн өртөг өндөртэй тул хөгжиж буй орнуудад хэрэглэх боломж бага байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд