No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил"Нойр дутуу байх нь 5–19 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын анхдагч эрсдэлт...

“Нойр дутуу байх нь 5–19 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын анхдагч эрсдэлт хүчин зүйлс болно”

-

НЭМҮТ “Хүүхдийн илүүдэл жин, таргалалт, өргөн хүрээний дүн шинжилгээ” номыг хэвлэн гаргажээ. Үүнд дурдсан 5-19 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэдээллийг хүргэж байна.

Чихэр, өөх тосны агууламж ихтэй хүнсний хэрэглээ, хөдөлгөөн багатай, суугаа амьдралын хэв маяг, нойр дутуу байх нь 5–19 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын анхдагч эрсдэлт хүчин зүйлс болно. Хүүхдийн хооллолт, хүнсний хэрэглээний талаар бүрэн хэмжээний, тодорхой мэдээлэл өнөөг хүртэл Монгол Улсад байхгүй байна.

Гэхдээ нийт хүн амын хоол хүнсний хэрэглээний байдлаас энэ насны хүүхдийн хооллолтын ерөнхий дүр зургийг харах боломжтой. Хүүхдийн гадаа тоглох, идэвхтэй хөдөлгөөн хийх боломжийг хязгаарладаг тул гадаад орчны агаарын бохирдол хүүхдийн жинг нэмэгдүүлэх нэг эрсдэл болдог байна. Эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг ач холбогдлоор нь эрэмбэлэн Хүснэгт 4-т үзүүлжээ.

Улаанбаатар хотын 9-18 насны хүүхдийн чихэрлэг ундааны хэрэглээ “дунд зэрэг” байна. Үндэсний Статистикийн Газрын тооцоогоор, нэг хүнд ногдох чихрийн хэрэглээ “өндөр” байв. Чихрийн хэрэглээний өсөлтийг “эрчимтэй” гэж үнэлсэн бол 13-15 насны сургуулийн хүүхдийн чихэрлэг ундааны хэрэглээ жилийн дундаж үзүүлэлтээр “маш огцом” өссөн гэж үнэлэгджээ. Эрүүл хүнсний хэрэглээг үндэс үрт болон буурцагт хүнсний ногооны хэрэглээгээр төлөөлүүлэн үнэлэхэд үндэс үрт ногооны хэрэглээ дунд зэрэг, буурцагт таримлын хэрэглээ огцом буурчээ. Монгол Улсын нийт өрхийн 86.9%, ерөнхий боловсролын сургуулийн 74.4% аюулгүй ундны усаар хангагдсан байгаа нь чихэрлэг ундааны хэрэглээг дэмжих нөхцөл болж байна. Сургуулийн насны хүүхдийн түргэн хоолны хэрэглээг “муу” гэж үнэлэв. Сургуулийн хүүхдийн 26.4% сүүлийн 7 хоногт түргэн хоол хэрэглсэн байв (16). Хэт боловсруулсан түргэн хоолоор үйлчилдэг газрын тоо 2013-2016 онд “маш огцом” (46.3%) өсжээ. Эрүүл хооллолтын үндэсний зөвлөмж (ЭХҮЗ)-ийг мөрддөг сурууль, нийгмийн халамжийн дэмжлэг, эсвэл онцгой байдлын үеийн тусламжийн хүрээнд түгээх хоол хүнс нь ЭХҮЗ-ийн стандартыг хангадаг эсэх талаар тоо баримт, мэдээлэл дутмаг байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2017 онд хийсэн НЭМҮТ, МХГ-ын хамтарсан үнэлгээгээр нийт цэцэрлэгийн дөнгөж 12.5% ба 58.3% нь 4-6 ба 1-3 насны хүүхдийн хоногийн хоол хүнсээр авбал зохих шимт бодисын зөвлөмж хэмжээг (ШБЗХ) хангасан хоол хүнсээр үйлчилж байжээ.

МУ-ын 11-17 насны 10 хүүхэд тутмын 8 орчим нь өдөрт хийвэл зохих идэвхтэй хөдөлгөөний зөвлөмжийг биелүүлдэггүй байна. Эл зөвлөмжийг хангахгүй байдал охид (83.4%)-ын дунд хөвгүүдээс (74.2%) ялимгүй илүү байв. Хөдөлгөөний хомсдолтой хүүхэд залуусын хувь үл ялиг буурчээ (42). ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрт биеийн тамирын хичээлийг 7 хоногт 2 удаа байхаар албан журмаар тусгасан. Сургуульдаа очихдоо идэвхтэй хөдөлгөөн хийдэг байдал “сайн” (нийт хүүхдийн 71.8% сургуульдаа алхаж, эсвэл
ундаг дугуйгаар ирдэг) гэж үнэлэгдсэн хэдий ч, Монгол Улсын 13-17 насны хүүхдийн дунд хөдөлгөөнгүй, суугаа амьдралын хэв маяг (44.3%) “дунд зэрэг” тархалтай байна.

Хөдөлгөөнгүй амьдралын хэв маягийн жилийн дундаж тархалтын өсөлт “эрчимтэй” буюу 1.7% байна (16). Хүүхдийн идэвхтэй тоглох,
гадаа гарах, унтах, дэлгэц ширтэх зэргээр өнгөрөөдөг хугацааны талаар мэдээлэл дутмаг байна. Мөн унтлагын өрөөндөө телевизтэй (дэлгэцийн өмнө их цагийг өнгөрөөдөг хөдөлгөөнгүй, суугаа амьдралын хэв маягийг илтгэх шалгуур үзүүлэлт) хүүхдийн хувь тодорхой бус байна.

Дугуйтай, дугуй унадаг хүүхдийн хувь, түүний өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэл олдоогүй бөгөөд МУ-ын нийт өрхийн 24.6% дугуйтай байгаа нь (муу) хангалтгүй боловч, унадаг дугуйтай өрхийн тоо 2013-2018 онд огцом өссөн сайн үзүүлэлт гарчээ (43, 44). Мөн 2019 оны статистик мэдээгээр нийт өрхийн 35.5% суудлын автомашинтай ба автомашин эзэмших байдал “маш эрчимтэй” өсөж байна. Агаарын бохирдолтой холбоотой нас баралтын түвшин өндөр буюу 79% байгаа нь “муу” гэж үнэлэгдэхээр
байна. Улаанбаатар хотод тохиолдсон нийт нас баралтын 9.7% агаарын бохирдолтой холбоотой байв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд