No menu items!
HomeОнцлохЖ.Энхжаргал: Цус шүүх эмчилгээг нэг өвчний заалтаар хийлгэсэн ч олон өвчин давхар...

Ж.Энхжаргал: Цус шүүх эмчилгээг нэг өвчний заалтаар хийлгэсэн ч олон өвчин давхар эмчлэгдэж байдаг

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт “Токсимед” эмнэлгийн захирал, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Энхжаргалтай ярилцлаа.

– Цус өтгөрөл болон бохирдлын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Ковидын дараа цус өтгөрөл иргэдийн дунд ихээр тохиолдох болсон талаар мэдээлэл бий. Ер нь цус өтгөрч бохирдоход юу нөлөөлдөг юм бэ?

– Цус өтгөрлийн тухай ярихаасаа өмнө цусны тухай товч мэдээлэл өгье. Цус нь бие махбодын чухал үүрэгтэй тусгай шингэн юм. Биеийн эд эсүүдэд тэжээлийн бодис, хүчилтөрөгч, бусад шаардлагатай бодисуудыг хүргэх, эсийн бодисын солилцооноос ялгарсан бүтээгдэхүүнийг эсээс ялгаруулах тогтолцоонд хүргэх үндсэн үүрэгтэй.

Цус нь сийвэн, цусны эсүүдээс / улаан эс,цагаан эс, ялтаст эс/ бүрддэг бөгөөд эдгээр нь хүний биед 60:40 буюу цусны эсүүд 40%, сийвэн 60 хувийн харьцаатайгаар оршдог. Гэтэл цусны эсүүд ихсэн /улаан эс/, шингэн хэсэг буюу сийвэн нь багасаж, харьцаа нь алдагдаад, цусны зуурамтгай чанар ихсээд ирэхийг цус өтгөрөл гээд байгаа юм.

Зургийн тайлбар: Сийвэн, дүрст элементийн харьцаа алдагдаж, улаан эсийн тоо ихэссэн байдал.

Харин цус өтгөрөх болон бохирдох нь үндсэндээ нэг ойлголт. Хортой бодис, бактери, вирусийн ялгаруулдаг хор, харшлын антиген, хүний биеэс гадагшлах ёстой бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн зэргээс цус бохирдож өтгөрдөг. Үүнээсээ болж өвддөг байх нь.

– Цусны улаан эс ихсэх нь цус өтгөрөх нэг шалтгаан гэдгийг хэллээ. Ямар тохиолдолд улаан эс ихэсдэг юм бэ?

– Энэ нь манай үндэстний хооллолтын онцлогтой холбоотой. Монголчууд улаан мах иддэг, мөн дээрээс нь архи их хэрэглэдгээс үүдэн улаан эс ихсэх, төмрийн  илүүдэл, хуримтлал  үүсэх шалтгаан болдог.

Төмөр бол бодисын солилцоонд  маш чухал үүрэгтэй. Ялангуяа цусны улаан эс, цусны гемд оролцдог.

Харин төмөр ихсээд удаан хугацаагаар яваад байвал исэлдэлтэд орж, эд эрхтнийг гэмтээж эхэлдэг. Ихэвчлэн зүрх, уушги, элэг зэрэг эрхтнүүдийг гэмтээж, хавдар болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

– Тэгэхээр улаан эс их байгаагаа хэрхэн мэдэх вэ?

– Цусаа шүүлгээд мэдэх боломжтой. Цусыг зориулалтын уутанд аваад ценрифугт эргүүлэхээр цус хоёр хэсэгт ялгагдана. Хэрэв цусны эс их бол цусыг ханаж,  улаан эсийг багасгах эмчилгээ хийдэг. Цаашлаад цусан дахь ферритин гэдэг уургийг үзэж  онош тодруулах шаардлагатай болдог.

– Цус өтгөрөх өөр ямар шалтгаан байж болох вэ?

– Хамгийн түгээмэл шалтгаан бол амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт юм. Өөрөөр хэлбэл байнга өөх тостой хоол хүнс ихээр хэрэглэх, хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэргийг хэтрүүлэн хэрэглэх нь цусны өтгөрөлд нөлөөлдөг.

Мөн хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, хорт зуршил, чихрийн шижин, хорт хавдар, харшил, зүрх судас, уушгины архаг бөглөрөлт өвчнүүд, дархлааны болон бодисын солилцооны эмгэгүүд, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээ, сүүлийн үед ковид, вакцин зэрэг олон шалтгааны улмаас цус өтгөрч байна.

 – Хүн цусаа өтгөрсөн байгааг хэрхэн мэдэх боломжтой вэ. Цус өтгөрсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

– Толгой эргэж, дүүрэх, хүзүү хөших, бие хүндрэх, нозоорох, хөл гар даарах, нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдэг мэдэгдэнэ. Улмаар, ихэвчлэн зүрх, судасны талаас хүндрэл өгч эхэлдэг. Сүүлийн үед хүмүүс тариа хийлгэхээр зүү бөглөчхөөд байна, шинжилгээнд өөх тосны хэмжээ их байна гээд манайд хандах болсон. Зарим нь ковид туссан, вакцин хийлгэсэн цусаа ямар байгааг мэдмээр байна гээд ч ирж байна.

– Цусаа шингэлэхийн тулд ямар эмчилгээ хийлгэх вэ. Танай эмнэлэгт хийгддэг цус шүүх эмчилгээг цус өтгөрөлтэй хүмүүс хийлгэж болох уу?

– Манайд цус шингэлэх үндсэн гурван үндсэн эмчилгээг хийж байгаа. Үүнд, цус шүүх буюу сийвэн шүүх эмчилгээ, озон, лазер эмчилгээ багтана. Сийвэн шүүх эмчилгээгээр бүх төрлийн хорууд, харшлын антиген, бактери ялгаруулдаг хорууд, илүүдэл өөх тос, үений үрэвслийн факторууд, бодисын солилцооны бүтээгдэхүүн зэрэг хэрэггүй зүйлүүд шүүгдэнэ.

Зургийн тайлбар: Цус шүүх эмчилгээний явц. Зураг 1. Цусыг зориулалтын уутанд авна. Зураг 2. Зориулалтын уутанд авсан цусыг ценрифугт эргүүлэхэд цус хоёр хэсэгт ялгагдан гарч буй байдал.

Харин озон өөрөө энергийн эх үүсвэр гэдэг утгаараа бие организмыг энергижүүлнэ, өөх тос, сахарыг задална, бактери, вирусийг устгана, цус шингэлнэ. Хүн энергиэ алдах маш олон шалтгаан байдаг. Жишээлбэл нойргүй хоноход, өвдөхөд, үрэвсэл үүсэхэд ер нь алхам тутамдаа  энергиэ алдаж байдаг. Харин түүнийгээ эргэн нөхөж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь асуудалтай. Бид тэр алдагдсан энергийг л озоноор нөхөж өгч байгаа хэрэг.

Мөн энэ хоёр эмчилгээнээс гадна лазер эмчилгээ гэж байна. Тодруулбал, цусны сийвэнг ялгаад буцаагаад хийхдээ лазер туяагаар шарчихдаг. Үүний гол ач холбогдол нь хүчилтөрөгчтэй орчинд цусны улаан эсэд нөлөөлж шинэ хялгасан судас ургах явцыг эрчимжүүлдэг. Энэ утгаараа судасны хатуурал, нарийсалт, чихрийн шижинд нэн тустай.

Ер нь цус шүүх эмчилгээг зөвхөн нэг өвчний заалтаар хийлгэсэн ч олон өвчин давхар эмчлэгдэж байдаг.

– Озон нь энергийн эх үүсвэр гэлээ. Үргэлжлүүлээд, озон эмчилгээний тухай ярилцъя?

– Озон эмчилгээг нэг удаа хийлгэхэд бүхэл өдөржин ойд зугаалсан мэт хүчилтөрөгчийг хүн авна. Хангалттай хүчилтөрөгч авсан хүн шөнө сайхан амарч, нойроо бүтэн авч чаддаг болно. Бид  агаарт гараад, ууланд алхсан өдөр сайхан унтаж, амарч чаддаг шүү дээ. Яг тийм хэмжээний хүчилтөрөгчийг хүнд өгнө гэсэн үг.

 Озон эмчилгээ хийлгэснээр хүний энергийн түвшин дээшилж, тархи, зүрхний цусан хангамж, амин эрхтний үйл ажиллагаа сайжирдаг. Энэ утгаараа озон эмчилгээ нь нойргүйдэлтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг. Гэхдээ дан ганц озон эмчилгээ нойргүйдлийг эмчлээд байгаа юм биш. Тэр хүн цусаа давхар шүүлгээд хорт бодисоосоо салснаар бие нь хөнгөрч сайхан унтаж амардаг. Тийм учраас манай эмнэлэг дээр дурдсан гуравласан эмчилгээг хүмүүст санал болгодог.

Ер нь хүмүүс ямар ч зовиургүй байдаг ч гэсэн ирж цусныхаа байдлыг өөрийнхөө нүдээр харах боломжтой. Цус шүүх нь эмчилгээ болохоос гадна бас давхар шинжилгээ болно.

– Цус шүүх эмчилгээний үр дүн ямар хугацаанд гарах вэ. Хэдэн насны хүн хийлгэж болох вэ?

– Нэг удаа хийсний дараагаас л үр дүн нь мэдэгддэг. Шөнөдөө сайхан унтаж амарна, маргааш нь бие хөнгөрөөд босно. Манай курс эмчилгээ 3-7-10 хоног үргэлжилдэг. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй бөгөөд эмч үзсэний дараа заалтаа гаргаад, хэдий хугацаагаар ямар эмчилгээ хийхээ шийднэ. 15 наснаас дээш хүмүүс хамрагдаж болно.

– Ярилцсанд баярлалаа.

Эмнэлэгтэй холбогдох утас: 77401122, 99016334

Эмнэлгийн фэйсбүүк хаяг: Токсимед клиник

Эмнэлгийн хаяг, байршил: СБД, 1-р хороо, Энxтайвны гүүрний зүүн талд, Park Place, 5-н давxар, 501 тоот

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд