No menu items!
HomeНийгэмНасны хишиг болон эхийн алдар одонгийн мөнгийг олгож эхэллээ

Насны хишиг болон эхийн алдар одонгийн мөнгийг олгож эхэллээ

-

65 болон түүнээс дээш настай ахмад настанд “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын ойн баярыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан байдаг.

ХХҮЕГ-аас өнөөдөр насны хишгийн мөнгийг олгох жагсаалтыг арилжааны банкуудад илгээжээ.

•65-69 насны 69,406 ахмад настанд тавин мянга, нийт 3.4 тэрбум төгрөг.

•70-79 насны 64,912 ахмад настанд наян мянга, нийт 5.1 тэрбум төгрөг.

•80-89 насны 24,010 ахмад настанд нэг зуун тавин мянга, нийт 3.6 тэрбум төгрөг.

•90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд хоёр зуун тавин мянга, нийт 825.5 сая төгрөгийг 161,630 ахмад насанд олгох юм байна.

“Үүнээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, эхийн алдар одонгийн мөнгийг өнөөдөр олгоно. Нийт 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байна” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд