No menu items!
HomeУлс төр"Хүүхдийг алагчлах нь зохисгүй асуудал"

“Хүүхдийг алагчлах нь зохисгүй асуудал”

-

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2023.01.17) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож буй асуудлаар холбогдох яам, агентлагийн мэдээлэл сонсох санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.

Байнгын хорооны дарга П.Анужин, Үндэсний статистикийн хорооноос өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг тооцож гаргасан. Энэхүү аргачлалын хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгө авах өрхийн жагсаалтыг гаргаснаар иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг өрнүүлж байгааг мэдэгдээд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулсан.

Хуралдаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зульпхар, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, М.Оюунчимэг, Ц.Туваан, Б.Бейсен, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд  хүүхдийг алагчлах нь зохисгүй асуудал, цаашлаад Үндсэн хуульд хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээгээр нь ялгавар гадуурхаж үл болно гэж заасныг тодотгоод өрхийн сарын орлого өндөр, эсвэл байртай, автомашинтай иргэдийг хүүхдийн мөнгөнөөс хасаж байгаа бол автомашин, орон сууцны ипотекийн зээлийг ямар аргачлалаар тооцсоныг илүүтэй хөндөж байлаа. Мөн төрийн захиргааны байгууллагуудын бүртгэл, мэдээллийн сангуудын мэдээлэлд тулгуурлан тодорхой аргачлал боловсруулсан эсэх, статистик мэдээлэл нь иргэдийн мэдээлэлтэй зөрүүтэй байгаагийн шалтгааныг тодруулж байлаа.

Үндэсний статитикийн хорооны дарга Б.Батдаваа хариултдаа, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны  өдрийн хуралдаанаар хэлэлцэж, албажсан. Журамд хүүхдийн мөнгөнд хамрагдах өрхүүдийг орлого орлуулан тооцох аргачлалаар хүүхдийн мөнгөнд хамрагдах хүүхдийг тодорхойлох гол зохицуулалтыг тусгасныг тодотгов. Мөн тэрбээр ҮСХ-ноос  анх удаа төрийн захиргааны байгууллагууд, иргэн болон өрхтэй хамаатай мэдээллүүдийг шууд холбогдох аргачлалын дагуу боловсруулалт хийгээд энэ дагуу шийдвэр гаргасан. Мэдээлэлтэй холбоотой тодорхой алдаа гарч байгаа тул иргэн хүсэлтээ өгөөд засуулах боломжтой хэмээн хариулсан.

Түүнчлэн Үндэсний статистикийн хороо, НХХЯ, Ажлын хэсгийн арав орчим байгууллага, Дэлхийн банктай хамтраад төрд байгаа цахим мэдээллийн сангуудыг ашиглаад иргэд, өрхийн аж амьдралыг тодорхойлох орлого орлуулан тооцох аргачлалыг боловсруулсан. Аргачлалыг боловсруулахдаа өрхийн аж амьдралыг тодорхойлох боломжтой үзүүлэлтүүд нь ҮСХ-ноос явуулдаг өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар гарсан өрхүүдийн аж байдалдаа хэр тохирч байгааг харгалзан загварыг боловсруулсан. Загварыг боловсруулахдаа цалингийн орлогоос гадна өрхийн бусад бизнес, хадгаламжийн хүү зэрэг  татварын бусад орлогууд, хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд, өрхийн гишүүдийн тоог оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг хийж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд