No menu items!
HomeUncategorizedЦ.Намхайдорж: Зүрхний өвдөлт их онцлогтой, бачуурч, хоолой руу шахаад байгаа юм шиг...

Ц.Намхайдорж: Зүрхний өвдөлт их онцлогтой, бачуурч, хоолой руу шахаад байгаа юм шиг өвддөг

-

“УБ Сонгдо” зүрх судасны эмч, анагаах ухааны доктор Ц.Намхайдорж зүрхний шигдээс өвчний талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс нь юу вэ?

Зүрх шигдээс, зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Хүний биеийн бүх судас нас ахихтай холбоотойгоор нарийсаж байдаг. Үүнд дээр амьдралын буруу хэв маягтай, илүүдэл жинтэй, тамхи их татдаг, стресстэй ажил хийдэг, өөх тосны солилцооны алдагдалтай, чихрийн шижинтэй байвал судаснууд улам хурдан хатуурч, нарийсна.

Ингээд судас их хурдтай хатуурч нарийссанаар титэм судсанд цус хомсрох хам шинж үүсдэг. Энэ удаан явцдаа зүрхний дутагдалд хүргэх эрсдэлтэй. Харин титэм судас огцом бөглөрвөл хурц шигдээс үүсдэг.

Зүрхний шигдээс болсон тохиолдолд юуг анхаарах вэ?

Хурц шигдээс үүссэн үед хүний амь нас секундээр хэмжигддэг бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Энэ үед хамгийн ойрхон эмнэлэгт хандаж зүрхний бичлэг, эхо болон бусад шинжилгээнүүдийг өгснөөр дараа дараагийн эмчилгээг хийнэ.

Тухайн хүнд ямар шинж илрэх вэ?

Зүрхний өвдөлт их онцлогтой байдаг. Гүйх, хоол идсэний дараа, хүнд юм өргөсний дараа, хүйтэн салхи амьсгалахад зүрхний өвдөлт илэрдэг. Эргээд амрах үед намддаг онцлог өдөлттэй. Өдвөлт нь юм дараад, бачуураад, хоолой руу шахаад байгаа юм шиг өвддөг.

Манай улс бол дэлхийн стандартад нийцсэн арга хэмжээнүүдийг авдаг. Тухайлбал ангиография гэх эмчилгээний арга бий. Гар эсвэл хөлийн судсаар дамжуулаад бөглөрсөн судсыг сэтгүүрдэж онгойлгоод тэлэгч тавьж эмчилдэг. Эмчилгээний үр дүн маш өндөр бөгөөд өвчтөн зовиур багатай байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд