No menu items!
HomeХэн юу хэлэвНүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг маргааш зарлахаа ХЗДХ-ийн сайд жагсагчдад амлалаа

Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг маргааш зарлахаа ХЗДХ-ийн сайд жагсагчдад амлалаа

-

Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзлаа.

Тэрбээр “Нэгдүгээрт, Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлах, хоёрдугаарт энэ долоо хоногийн дотор Эрүүгийн хуулийг 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тухай заалтыг чангатгана. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай том төслийг өргөн барьсан. Гэвч үүнийг батлахад хугацаа их шаардах тул энэ долоо хоногтоо багтан зөвхөн 22.1 дэх заалтыг хэлэлцэнэ гэж байгаа юм. Ингэснээр ял, хэрэг хялбаршуулахгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 10-20 жил хасах зэргээр тусгасан” гэдгийг хэлэв.

Мөн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэг хүнийг гэм буруутай гэж болохгүй. Маргааш урьдчилсан байдлаар бүх холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхнаар нэрлүүлье” хэмээн зарлалаа. 

Харин жагсагчид үр дүнгээ үзэж, дахиад долоо хоног жагсах боломжтой тул хэлсэн амандаа хүрэхээс нааш тарахгүй гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хэллээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд