No menu items!
HomeНийгэмТөрийн албан хаагчийн ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болно

Төрийн албан хаагчийн ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болно

-

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнгөрсөн баасан гарагт хуралдав.

Монгол Улсын нэгдсэн төсөв 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын чуулганаар батлагдаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 онд нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд нийт 266.3 тэрбум төгрөг тусгагдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөвт төрийн албаны цалин хөлсний тогтолцоог шинэчилж цалин хөлсийг ажилласан жил, бүтээмж, хүрсэн үр дүнтэй уялдуулан тогтоодог болох, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслүүдийг боловсруулснаа танилцуулж, талуудын байр суурийг сонслоо.

Араг хэмжээний хүрээнд:

1. Төрийн албаны цалингийн олон шатлал, зэрэглэлийг төрийн захиргааны 15 зэрэглэлийг 10, төрийн тусгай албаны 18 зэрэглэлийг 10 болгон цэгцэлж, албан хаагчдын үндсэн цалинг нь одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалын хамгийн өндрөөр нь тогтоож, цалингийн нэг шатлалтай болгоно. Энэ арга хэмжээний хүрээнд төрийн захиргааны 20 мянга, төрийн тусгай албаны 40.7 мянга албан хаагчдын цалин тодорхой хувиар нэмэгдэх бөгөөд нийт 141.3 тэрбум төгрөг зарцуулах юм.

2. Төрийн нийтлэг үйлчилгээний 22.0 мянган албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлэх ба нийт 54.5 тэрбум төгрөг зарцуулна.

3. Орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын нэмэгдлийн тодорхой хэсгийг улсын төсвөөс олгодог болно.

4. Төрийн албан хаагчийн ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болно.

Эдгээр арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд талууд санал нэгдлээ хэмээн ХНХЯ-наас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд