No menu items!
HomeХэн юу хэлэв304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа тул нэмэхийг...

304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа тул нэмэхийг шаардав

-

Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-ын тэргүүлэгчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

Э.Нэргүйцэцэг дараах мэдээллийг өгөв:

-304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэд нийт ахмадын 80 хувийг бүрдүүлдэг. Үлдсэн 20 хувийн ахмад л сард 400 мянга болон түүнээс дээш хэмжээний тэтгэвэр авч байн. Ахмадууд өвдөх эрхгүй боллоо. Баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий, арга хэмжээ авахгүй байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна. Өвдвөл хоол авах мөнгөгүй болдог. Цалингийн өсөлт инфляцын өсөлтийг гүйцэхгүй байна.  

Иргэд хүлцэнгүй, номхон хэвээр байна. Тэтгэврийг сарын нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай.

Ахмадууд манай улсын нийт хүн амын ердөө 11-хэн хувийг эзэлдэг. Би 25 жил төрд ажиллаад одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл сүүлийн долоон жилийн турш сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс илүү тэтгэвэр авдаг нь шударга бус. Ирэх оны улсын төсөвт тэтгэврийн нэмэгдлийг тусгах нь зөв. Учир нь өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь бидэнд хүнд тусаж байна. Насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд одоо ядуу амьдрах ёсгүй. Эрх баригчид амлалтаа биелүүл, ажлаа хий. Бидний хуримтлуулсан мөнгөөр бидний тэтгэврийг нэм. Төрийн дээр нам хэмээх амьгүй албат заларлаа. Харин бид намын гишүүд биш, Сөрөг хүчин хүчтэй байх ёстой гэв.

“Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ өнгөрсөн долоо хоногт төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлжээ.  

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд