No menu items!
HomeОнцлохС.Энхболд: Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлого барина

С.Энхболд: Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлого барина

-


“Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт V дугаар зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюун болон бусад албаныхан оролцсон юм. Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын ХАС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  зөвлөгөөн танхим болон цахим хэлбэрээр үргэлжилж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Аливаа Улс орны хүн амын эрүүл мэндийн байдал төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох гол үзүүлэлт нь ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД билээ. 

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ үед ч хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг аль болох нэмэгдүүлэх, донор байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилтот хөтөлбөрүүдийн уялдааг хангах, үр дүнг сайжруулах бодлогыг барьж байна.
Үүний тод жишээ нь улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилт 2021 онд 54,4 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 115,7 тэрбум төгрөгийн болгон нэмэгдүүлж, ЭНЭҮТ-ийг шинээр байгуулж, ЭХЭМҮТ-ийн өргөтгөл, Хүрээ амаржих газрын барилга гэх мэт томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэж байгаа билээ.

Мөн “Эх, хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний дөрвөн жилийн төлөвлөгөөгөө батлаад байна. Цаашид ЭМЯ-аас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах хөгжлийн богино хугацааны бодлогын баримт бичиг гаргах, нэн шаардлагатай өндөр үр дүнтэй үйл ажиллагаагаа тодорхойлж ажиллах болно. Зөвлөгөөний үр дүнд эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн бодитой санал санаачилга гарна гэж итгэж байна.” хэмээлээ.

Зөвлөгөөнд ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон НҮБХАС, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд,  ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, ЭМХТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд, өрх, сум, нарийн мэргэжлийн  эмч нар, засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 250 орчим хүн танхим болон цахимаар оролцож,  эх, нярайн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх зүйн чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн баримталж буй бодлого, эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн дэлхийн чиг хандлага гэх мэт нийт 30 орчим хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд