No menu items!
HomeUncategorizedЖ.Чинбүрэн: Сүрьеэ туссан нэгнийгээ гадуурхдагаас болж халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй байна

Ж.Чинбүрэн: Сүрьеэ туссан нэгнийгээ гадуурхдагаас болж халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй байна

-

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр /2022.09.19/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний ахлах зөвлөх Паул Нанн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр энэ оны 9-11 дүгээр сард манай улсад зохион байгуулагдах “Монгол Улсын Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн үнэлгээ”-ний талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээ хийх багийн зөвлөхүүдэд хандан сүрьеэ туссан нэгнийгээ гадуурхдаг, гадуурхалтаас болж өвчнөө нуух хандлага байдаг. Үүнээс улбаалж халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна. Иймд олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулах нь хэр үр дүнтэй байхыг анхааран үнэлэхийг хүслээ.

Мөн сумдын дотуур байранд сүрьеэгийн халдвар гарвал халдварлах эрсдэл хэр өндөр байгааг судлан үзэхийг хүссэн. Түүнчлэн сүрьеэтэй тэмцэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал. Тиймээс Улсын Их Хурлын зүгээс манлайлж, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбаруудын үйл ажиллагааг уялдуулах нь чухал байгааг онцоллоо.

Үнэлгээг үндэсний хэмжээнд дараах зургаан чиглэлээр зохион байгуулах аж. Үүнд:

  • Сүрьеэгийн хөтөлбөрийн менежмент, удирдлага, засаглал, санхүүжилт
  • Сүрьеэгийн илрүүлэг, оношилогоо
  • Сүрьеэгийн эмнэл зүйн менежмент
  • Сүрьеэгийн тандалт судалгаа, бүртгэл мэдээлэл
  • Сүрьеэгийн эм урвалж, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
  • Нөлөөлөл, Мэдээлэл сургалт сурталчилгаа

Үнэлгээний олон улсын болон үндэсний зөвлөх багийг сонгон шалгаруулсан байна. Мөн ДЭМБ-аас олон улсын 10 зөвлөх ажиллах аж. Талбарын мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг дөрвөн аймаг, хоёр дүүрэгт есдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Үнэлгээний эхний үр дүнг есдүгээр сарын 30-нд зохион байгуулагдах Сүрьеэгийн дээд хэмжээний уулзалтаар оролцогч талуудаар хэлэлцүүлж, тайланг ирэх арванхоёрдугаар сарын нэгэн гэхэд эцэслэн боловсруулах юм байна. 

Уулзалтад ДЭМБ-ын үнэлгээний зөвлөх Алексей Koробицян, Лиана Оганезова, Maнами Янагава, Филипп Ду Крос болон Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Глобал” сангийн холбогдох албаны хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд