No menu items!
HomeНийгэмТоон гарын үсэг хэрхэн авах вэ?

Тоон гарын үсэг хэрхэн авах вэ?

-

Кибер аюулгүй байдалтай холбоотойгоор нэвтэрч буй нэг үйлчилгээ нь тоон гарын үсэг юм. Тоон гарын үсгийг гар утасны аппликейшнээр дамжуулан авах боломжтой болсон талаар УБЕГ-аас мэдээлжээ.

Нэг төхөөрөмж дээр нэг гарын үсэг авах аж. Тодруулбал, хоёр гар утастай, хэд хэдэн төхөөрөмжтэй бол хэдэн ч гарын үсэг авах бололцоотой гэж УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлсэн юм.

Тоон гарын үсгийг хоёр янзаар олгож байна.

Нэгдүгээрт, УБЕГ-ын бүх нэгжүүдээр дамжуулан олгоно. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан олгоно.

Хоёрдугаарт, заавал улсын бүртгэгч дээр очихгүйгээр өөрөө өөртөө үйлчлэх буюу КИОСК машин ашиглаад иргэний үнэмлэх болон гар утсан дээрээ авах боломжтой.

Тоон гарын үсэг нь хурууны хээгээр үйлчилгээ авдагтай эн тэнцэхүйц үйлчилгээ учраас эхний ээлжинд иргэн зайлшгүй өөрийн биеэр нэг удаа ирж өөрийгөө таниулж, бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл иргэнийг таньж байгаа улсын бүртгэлд байгаа хамгийн гол мэдээллийн нэг хэсэг нь тоон гарын үсэг болж өгнө.

Одоогоор 1600 гаруй иргэн гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгээ авсан байна. Ингэснээр иргэдийн хувьд тодорхой цаг хугацаа, зардлыг хэмнэж, гар утаснаасаа төрөл бүрийн үйлчилгээ авах боломж бүрджээ.

Иргэд өөрийн утсан дээрх “Playstore” эсвэл “App Store”-оос “GSign Mongolia” гэх аппликейшнийг татан авч, үүгээр дамжуулан тоон гарын үсгээ авах боломжтой.

Хэрхэн тоон гарын үсэгтэй болох вэ?

-Бүртгэлийн байгуулагад очин хүсэлт гаргасны дагуу бүртгэлийн байгууллагаас QR код бүхий хуудсыг хэвлэж өгнө. Үүнийг 24 цагийн дотор уншуулна.

-“Gsign” апплейкшнийг заавал утсан дээрээ татан суулгана.

-Үйлчилгээний нөхцөлтэй танилцан, зөвшөөрнө.

-Бүртгэлийн ажилтнаас олгосон QR кодыг уншуулна.

-Бүртгэлтэй утсанд нэг удаагийн код ирмэгц баталгаажуулна.

-Нууц үг хийх хэсэгт хэрэглэгч өөрийн мартхааргүй дөрвөн оронтой тоог хийн нэвтэрнэ.

-Ийнхүү тоон гарын үсэгтэй болсноор “И-Монголиа”систем рүү орох бүрэн боломжтой болно гэв.

ТООН ГАРЫН ҮСГИЙН ХЭРЭГЛЭЭ

-Төрийн болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээ авах

-Цахим орчин иргэнийг 100 хувь таних

-Банк, санхүү, төлбөр тооцоо хийх

-Гэрээ, хэлцэл байгуулах

-Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд