No menu items!
HomeОнцлох үйл явдалАвстрали улсад “Ажиллах болон амрах” виз авахад дараах шаардлагыг хангасан байна

Австрали улсад “Ажиллах болон амрах” виз авахад дараах шаардлагыг хангасан байна

-

Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг энэ оны гуравдугаар сард баталсан билээ.

Ингэснээр 18-30 насны 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон юм. Хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтой аж.

Одоогийн байдлаар 80 хүн сонгон шалгаруулалтад орж,  25 хүний виз нь гарсан, 55 хүний хариу удахгүй гарна хэмээн Австралийн Элчин сайд Кэти Смит ХНХ-ын сайдтай уулзах үеэрээ мэдээлжээ. 

Уг зохицуулалтад хамрагдах залуус эхний ээлжид Гадаад Харилцааны Яамнаас/ГХЯ/ захидал авах журамтай байна. Үүний дараа тус яамнаас шаардлага хангасан иргэдэд захидал өгснийг хавсарган Австралийн ЭСЯ-нд визээ мэдүүлэх юм байна.

Гадаад Харилцааны Яамнаас олгох захидлыг дараах шаардлагыг хангасан иргэнд олгох тухай мэдээлж байв.

зураг

Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Захидлыг авахын тулд dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай бөгөөд зохих хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх журамтай байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд