No menu items!
HomeХүмүүсӨөрөө өөртэйгөө тэмцэж, шоуны ялагчаар тодорсон Н.Оля

Өөрөө өөртэйгөө тэмцэж, шоуны ялагчаар тодорсон Н.Оля

-

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, наадмын өдөр ялагчаа тодруулсан. Н.Өнөрцэцэг, Т.Лхагвадулам, С.Хишигжаргал, М.Аззаяа, М.Намуунцэцэг нарын зургаан бүсгүй өрсөлдсөнөөс комедиан Н.Оля түрүүлж, 10 саяын эзэн болсон билээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд өмнө нь жингээ хасъя гэж бодож байгаагүй ч, ганц удаа үзээд алдахад болохгүй нь юу байх вэ гэж бодсон. Нэвтрүүлэг эхлэхэд өөрийгөө чадна гэж итгээгүй. Харин одоо чадаад, өөрийгөө ялан дийлээд явж байна” хэмээжээ.

Шоунд оролцож эхлэхдээ 112,7 кг жинтэй байсан бөгөөд 45 хоногийн хугацаанд нийт 18,3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 28 см хасаж чадсанаар ийнхүү шүүгчид болон үзэгчдийн саналаар ялагч болоод буй.

Оля буюу Н.Ууганбаяр эдийн засагч мэргэжилтэй. ОХУ-д суралцаж байх үед оросууд түүний нэрийг сайн хэлж чадахгүй байсан болохоор Оля хэмээх болсон гэдэг. Оросод багаасаа очиж дунд сургуульд сураад монголдоо ирж сургуулиа төгссөн. Тэрбээр гурван диплом, магистр зэрэгтэй аж.

Түүнийг “Ub Comedy”-гийн комедиан гэдгээр нь хүмүүс мэднэ. ОХУ-д байхдаа станд ап комедид хоёр жил гаруй тогложээ. 10 жил комеди хийхдээ нэг ч удаа болъё гэж бодож байгаагүй гэдэг.

Комедиан болоход нь юу нөлөөлсөн талаар “Анх ОХУ-д комедид орсон өдрөө би түрүүлсэн юм. Монгол мөнгөөр бол 500 мянган төгрөг байсан. Би маш их баярлаж байсан. Тэнд комеди маш сайн хөгжсөн болохоор эмэгтэй хүн ийм тийм юм ярьсан гээд чичлэхээ больчихсон. Харин ч “Эмэгтэй хүн ийм юм ярьж байна шүү дээ” гээд зоригийг нь дэмжиж, дэмжлэг үзүүлдэг. Харин Монголд ийм зүйл болно гэж бодоогүй. Зайсан Хилл дээр манай UB Comedy болох үед миний сэтгэл их хөдөлсөн….

Би тайзан дээр байнга гарч байгаа. Ер нь комеди урлагаа би хэзээ ч орхихгүй гэж боддог. Ямар ч ажил хийж байсан, нөхөр хүүхэдтэй гэрийн эзэгтэй болсон байсан ч би комеди урлагийг хэзээ ч орхихгүй” хэмээжээ.

АНУ-ын маш алдартай комедиан Том Роудс түүнийг “Юу ч ойлгоогүй ч гэсэн чиний тайзан дээр байгаа байдал, хүмүүсийн чамайг хүлээж авч байгаа, үзэгчтэйгээ харилцаж байгаа нь надад таалагдсан. Чи үзэгчиддээ маш их мэдрэмж өгдөг хүн байна” хэмээн сайшааж байсан гэдэг.

Өдгөө тэрбээр “UB Comedy”-н продюсерээр ажиллахын сацуу хувийн бизнес эрхэлдэг.  

Тэрбээр дуучин болохыг хүсдэг байсан бөгөөд  ковер дууны эвентүүдэд оролцож дуулдаг байсан. Мөн энэ оны “Voice” шоунд оролцсон байдаг.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд