No menu items!
HomeЭрүүл мэнд"Үүдэл эс шилжүүлэн суулгахад донорын тохироо маш чухал"

“Үүдэл эс шилжүүлэн суулгахад донорын тохироо маш чухал”

-

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга, Анагаах ухааны доктор, Дотрын тэргүүлэх эмч С.Мядагсүрэн цусны хавдраас хэрхэн урьдчилан талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

Цус нь нэг газраа байршдаггүй, байнгын хөдөлгөөнд оршдог өвөрмөц онцлогтой эрхтэн бөгөөд сийвэн, дүрст элемент гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. 45 хувийг эзэлдэг дүрст элемент дотор маш олон төрлийн эсүүд байх бөгөөд үүнээс улаан, цагаан, ялтас гэсэн үндсэн гурван эсийг онцолж болно. Эс бүр өөр өөрийн үүрэгтэй. Тухайлбал, ялтас эс нь цусыг гоожуулахгүй байх үүрэгтэй. Улаан эс нь цусыг багадуулахгүй хэвийн хэмжээнд барих бол цагаан эс нь дархлааны үйл ажиллагаанд оролцдог.

Эс гүйцэт боловсрохын тулд 5-6 үе шатыг дамжиж байж захад урсаж байгаа цусны хэлбэрт очдог. Хэмт яс буюу гавал, хавирга, өвчүү, сүүжний дэлбээ, далны яс зэрэгт бүх эсүүдийг үүсгэдэг үүдэл эс бий. Тэгэхээр цусны хавдар гэдэг нь цус үүсгэж байгаа үүдэл эсийн гажигшил явагдаж байна гэсэн үг. Үүнийг үүсгэх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, цацраг туяа, биологийн хүчин зүйл буюу төрөл бүрийн халдварууд, удамшил, химийн бодис, бусад. Гэхдээ яг энэ шалтгаанаас болж өвчилсөн байна гэж хэлэх боломжгүй.

Эдгээр хүчин зүйлс нөлөөлснөөр эс хэвийн бус, генийн гажигтай болж өөрчлөгддөг. Эрүүл эс 2, 4 зэргээр аажмаар хуваагддаг бол аль ч хавдрын эс маш богино хугацаанд геометрийн прогрессоор ямар ч зохицуулгагүйгээр өсөж, үрждэг учраас хүндрэл үүсгээд байгаа юм.

Сүүлийн таван жилийн судалгаагаар манай улсад цусны өвчлөл, тэр дундаа хавдрын тохиолдол нэмэгдэж байна. Цусны хурц хавдрын тохиолдол жилд 60 орчмоор нэмэгдэж байна. Архаг хэлбэрийн лимфомаг л авч үзэхэд жилд 100 гаруй шинэ тохиолдолд оношлогддог. Тохиолдлын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч хүмүүсийн яриад байгаа шиг насны хувьд залуужаад байна гэдэг нь өрөөсгөл. Цочмог хавдрын лимфоид хэлбэр л гэхэд ихэвчлэн залуу хүмүүст тохиолддог байх жишээний.

Цусны хавдрыг цочмог болон архаг гэсэн үндсэн хоёр хэсэгт ангилна.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Цусны хорт хавдрыг илтгэх онцгойлсон шинж тэмдэг байхгүй. Дараах шинж тэмдэгүүд нийтлэг илэрдэг.

-Хавдар-хордлогын хам шинж /ядрах, сульдах, шалтгаангүйгээр турах/

-Диспепсийн хам шинж /хоолонд дургүй болох, огиулах, бөөлжих/

-Халдварт өртөмтгий хам шинж

-B хам шинж /шалтгаангүйгээр турах, шөнө, оройн цагаар маш их хөлрөх, шалтгаангүйгээр халуурах/

-Улаан эс цөөрснөөс болж цус багадах,

-Толгой өвдөх, эргэх

-Нүд бүрэлзэх, нойрмоглох

-Зүрх дэлсэх, өвдөх

-Амьсгаадах

-Арьс салст цайрах

Мөн цусархлын хам шинж элбэг илэрдэг. Өвчин эмзэглэлгүй, загатнахгүй, дарахад арилахгүй цэгчилсэн цусархаг тууралтууд гарч болох бөгөөд хэмжээ нь ямар ч байж болно. Эсвэл шалтгаангүйгээр хөхрөлт үүсэх. Аливаа хүчтэй цохилтын улмаас хөхрөлт үүсдэг бол энэ тохиолдолд ямар ч шалтгаангүй байна.

-Цус алдах

-Цус хурах

-Аль нэг эрхтэн системд хавдрын эс хуримтлагдах

Хэрхэн оношлох вэ?

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Улмаар лабораторийн шинжилгээ хийж оношилно.

Хэрхэн эмчлэх вэ?

Архаг хэлбэрийн хавдрын хувьд эмчилгээний сонголт хийх боломжтой бол хурц хавдрын хувьд төдийлөн сонголт багатай. Хамгийн түгээмэл сонгогддог нь хими эмчилгээ бөгөөд өвчнийг намжмал байдалд шилжүүлнэ. Намжмал байдалд шилжсэн тохиолдолд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг.

Цус бүх биеэр урсдаг, хүрэлцэхгүй эрхтэн гэж байхгүй, дархлааны бүх эсийг агуулсан байдаг тул үүдэл эс шилжүүлэн суулгахад донорын тохироо маш чухал. Маш сайн тохирсон тохиолдолд дараа дараагийн хүндрэл гарах эрсдэл буурна.

“Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвтрүүлэг

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд