No menu items!
HomeЭрүүл мэндХурхирахгүй, тайван унтахад туслах аргууд

Хурхирахгүй, тайван унтахад туслах аргууд

-

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурхирдаг нь тогтоогджээ. Түүнчлэн 20-30 насны хүмүүс хурхирах нь бага аж. Харин 45 наснаас хойш хүмүүс (тэр дундаа эрчүүд) хурхирах нь илүү байдаг байна. Ардын домоор бол хурхирч буй хүний чихний сэжүүрээс нь баривал хурхирахаа больдог гэх.

Гэхдээ энэ арга бол дэндүү богино хугацааны үйлчилгээтэй л дээ. Хэт хурхиралт нь хажуу хавийн хүмүүст нэлээд тээртэй байдаг тул үүнээс салахад тустай зарим зөвлөмжийг толилуулвал:

Хажуу талаар эсхүл дээшээ харж унтаж сурах,

Ямар байдлаар унтахад хурхирдаг эс хурхирдагийг тогтоох дараа нь нойрон дундаа унтах байршлаа бага зэрэг өөрчлөхөд хурхиралт багасна,

Хурхирах нь тухайн хүндээ ч хүндрэлтэй байдаг тул бөх бат, сайн унтахын тулд тодорхой цагт орондоо орж хэвш,

Унтахын өмнө өрөөндөө салхи оруул, зун бол цонхоо нээлттэй орхи,

Орны дэвсгэр даавуу унтлагын хувцас цэвэрхэн байх нь тайван нойрсоход нөлөөлнө,

Унтахын өмнө маргаан мэтгэлцээн үүсгэхгүй байх. Харин эсрэгээр тааламжтай яриа хөөрөө, ном унших, намуун аялгуутай хөгжим сонсох зэрэг нь бөх нойрсоход нөлөөлдөг,

Унтахаас 2-3 цагийн өмнө шингэн зүйл (ялангуяа кофе, байхуу цай) уухгүй байх,

Орой хоол идэхгүй байх нь зөв ч хэт өлсвөл бас нойр хүрэхгүй байх нь бий. Тиймээс өлсөх мэдрэмжийг хүчээр даралгүй амархан шингэхүйц хөнгөн чанарын юм идэж болно.

Хэрэв эдгээр арга тус болохгүй бол эмчид хандаарай.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд