No menu items!
HomeЯрилцлага"Чанартай хоол идэх нь өөрийгөө хүндэлж буй соёл"

“Чанартай хоол идэх нь өөрийгөө хүндэлж буй соёл”

-

Монгол Улсын мастер тогооч, нийтийн хоолны инженер-технологич М.Гантөмөр БХЯ, ЗХЖШ-ын ҮААХ-т тогооч, ахлах тогоочоор 30 шахам жил ажиллаж байна. Тэрээр улсын ажил мэргэжлийн уралдааны алт, хүрэл медальт, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан, ЗХЖШ-ын 2011 оны тэргүүний ажилтан, Зэвсэгт хүчний тогоочдын ажил мэргэжлийн уралдааны 10 удаагийн аварга юм.

Хүн бүр өөрийгөө муугүй тогооч гэж ярьдаг. Мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хоол үйлдвэрлэгч, тогооч орчин үед хүний эрүүл мэндтэй холбоотой чухал мэргэжлийн нэг болжээ. Тийм учраас хоолны үйлчилгээ эрхлэх хүн тогоочийн нарийн мэргэжил эзэмшсэн байх ёстой.

Орчин үед хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан материалаар хоол хийхийг тогоочоос шаардаж байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг шүү дээ. Мэргэжилгүй хүн гал тогоонд ч орох эрхгүй. Ядаж л бүтээгдэхүүнтэй яаж харьцахаа мэдэхгүй шүү дээ.

Та мастер тогоочийн хувиар залуу тогоочид юуг зөвлөдөг вэ?

-Нэгд, тогооч хүн материалтайгаа харьцах арга ажиллагааг сайн эзэмшсэн байх, хоёрт, хэрчилт цэвэрхэн жигд байх, гуравт, хоолныхоо орц, технологийг нягт баримтлан боловсруулах, дөрөвт, хоолоо хүний сэтгэл татахаар чимэглэн таваглаж чаддаг байх ёстой гэсэн үндсэн 4 зүйлийг л би тогооч нартаа захиж, зөвлөж ирсэн.

Хамгийн гол нь хийж буй хоолондоо сэтгэлээ шингээж байх нь чухал. Ер нь хоол хийх гэдэг маань урлаг боллоо. Хүн бүр тогооч байна гэдэг буруу ойлголт. Тогооч гэдэг бол хоол бэлтгэх эрдэм, чадварыг эзэмшсэн мэргэжилтэн юм.

Ходоод гэж юуг ч хамаагүй хийж байдаг сав биш, бие эрүүл, ухаан саруул, эрч хүчтэй ажиллаж амьдаръя гэвэл технологийн дагуу мэргэжлийн хүний гараар бэлтгэсэн чанартай, сайн хоолыг идэх учиртай гэдгийг хүмүүс сайн ойлгох болжээ.

Таныг саяхан мэргэжлийнхээ шугамаар хилийн дээс алхаад ирсэн гэж дуулсан.

-Тавдугаар сард Хонг-Гонк улсад зохиогдсон олон улсын “Хоолны үзэсгэлэн уралдаан-2013”-т оролцоод ирлээ. XXI зууны дэлхийн гал тогоо ямар байх ёстойг харлаа. Яг үнэндээ манайх XX зууны гал тогоотойгоо зууралдаад л, материалын хязгаарлагдмал байдал, хатуу тогтоосон “бага хоол”-ны орц нормоор хоолоо боловсруулж, рестораны нэг аяга цайны үнээр түгээж байна.

Дэлхийн гал тогоогоо байг гэхэд XXI зууны орчин үеийн гал тогоотой хөл нийлүүлж, зах зээлийн өнөөгийн шаардлага, өөрийн байгууллагын онцлогыг харуулсан хоол үйлдвэрлэл, зоогийг бий болгохсон гэж боддог. Зэвсэгт хүчний хэмжээнд I зэрэглэлийн гал тогоо бий болгохын төлөө ажилламаар байна.

Таны энэ санал хэр дэмжлэг хүлээж байгаа вэ?

-Миний саналыг дарга нар маань дэмжиж байгаа. Хямд материалаар хийсэн хоол гэдэг маань ямар чанартай байх нь тодорхой. Гэхдээ тогооч хүнд хямдхан материал өгсөн гээд муу хоол хийнэ гэсэн ойлголт хэзээ ч байж болохгүй.

Хоолонд ордог үндсэн бүтээгдэхүүний нэр төрөл олон байх тусам тогооч хүнээс сайхан хоол гарна. Хэрэглэгчид маань өөрөөсөө харамлах хэрэггүй, харин сайн сонгож чанартай хоолыг идэж байвал өөрийгөө хүндэтгэж байгаа соёл төдийгүй, эрүүл мэнддээ оруулж буй үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юм.

Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

-Танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Миний ажлыг дэмжиж “Олон улсын хоолны уралдаан-үзэсгэлэн”-г үзэж, мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагыг судлах боломж гаргаж өгсөн БХЯ-ны удирдлага, ҮААХ-ийн дарга, дэд хурандаа Г.Энхбаатар болон хамт олондоо талархлаа илэрхийлж, ажпын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд