No menu items!
HomeОнцлохБНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дахин бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дахин бүртгэнэ

-

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд олон болсон. Тэдгээрийн ихэнх хувийг 18-35 насны, дээд боловсролтой залуус эзэлж байна.

Коронавирусийн халдвар гарсны улмаас тус улс руу зорчих, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой залуусыг бүртгэх, явуулах үйл явц жил гаруй хугацаанд зогссон.

Харин энэ сарын 25-ны өдөр Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр зорчих хүсэлтэй 2200 иргэдийг цахимаар бүртгэв.

Гэвч бүртгэлийн систем нь ачааллаа дийлэхгүй, алдаа заасны улмаас зарим иргэдийн бүртгэл явагдаагүй. Иймд бүртгүүлж чадаагүй иргэд гомдол гарган, бүртгэлийг цуцлахыг шаардсан.

Тиймээс ХХҮЕГ-аас 4 сарын 25-ны бүртгэлийг цуцалж 5 сарын 10-ны өдөр болох бүртгэлээр 4500 иргэд бүртгэх шийдвэр гаргажээ. 

Гэрээгээр ажиллах иргэдийг 24 доллараар бүртгээд, шалгалтад оруулан улмаар БНСУ-руу явуулдаг. Зорчих эсэх нь тодорхойгүй 2200 иргэн тус бүр 24 доллараар бүртгүүлээд байсан. Харин энэ тоо нь иргэдэд хангалттай байсангүй.

Зөвхөн шалгалтад оруулах иргэдийн тоог нэмэх шаардлага хүргүүлж 4500 хүн бүртгэхээр болжээ. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд