No menu items!
HomeЭрүүл мэнд"Архи, согтууруулах ундааны нөлөөгөөр харшлын урвал өрнөж, чонон хөрвөс үүсдэг"

“Архи, согтууруулах ундааны нөлөөгөөр харшлын урвал өрнөж, чонон хөрвөс үүсдэг”

-

Арьс харшлын өвчинд үзүүлэх, архины хор нөлөө сэдвийн хүрээнд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн тэргүүлэх зэргийн их эмч Н.Ням-Олдох дараах мэдээллийг хүргэжээ.

Н.Ням-Олдох: Архи, согтууруулах ундаа нь мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулах, дарангуйлах үйлчилгээг бий болгодог. Хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндийн олон асуудалд хүргэдэг бөгөөд мөн арьс харшлын өвчний шалтгаан болон сэдрээх хүчин зүйл болдог.

Стандарт хэрэглээ ямар байх вэ?

300 мл шар айрганд 5 хувийн, 150 мл винонд 12 хувийн, 30 мл цагаан архинд 40 хувийн алкохол агуулагддаг байна.

Согтууруулах ундаа нь хүний биед олон төрлийн физиологийн эмгэгийг өдөөдөг. Хоногт 30 мл-ээс хэтрүүлэн хэрэглэснээр арьсны шарлалт, арьс загатнах, гиперпигментаци /арьс нөсөөжих/, чонон хөрвөс /харшлын хариу урвал/ илэрнэ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн арьсны өвчний илрэлүүдийн дийлэнх нь янз бүрийн эрхтний тогтолцооны үйл ажиллагааны доголдолтой шууд холбоотой.

Арьс, ам, залгиур, элэг, нойр булчирхай, хөхний хорт хавдар үүсэхэд хүртэл хүргэдэг байна.

Архийг хэтрүүлэн хэрэглэснээр цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, зүрхний булчин гэмтэх, нойр булчирхайн архаг үрэсвэл үүсэх, цус алдах, ой тогтоолт буурах, мэдрэлийн эс эргэн сэргэхгүйгээр гэмтэх зэрэг өөрчлөлтүүд хүний бие махбодод илэрнэ.

Архины хэрэглээ нь арьсанд дараах байдлаар нөлөөлнө.

Арьсны улайлт:

Архины задралын эцсийн бүтээгдэхүүн болох ацетальдегид нь гистаминыг ихээр ялгаруулснаар арьс харшлын өвчнийг сэдрээж, улайлт үүсгэдэг.

Судалгаагаар зүүн хойд Азийн хүмүүсийн 40 хувь нь аетельдегидрогеназа ферментийн дутагдалтай байдаг. Улмаар архи уусны дараа харшлын өвчин сэдрэх магадлал өндөр байдаг аж.

Ягаан батга:

Ягаан батга өвчнөөр оношлогдсон 175 хүн, хэвийн арьсны 160 хүнийг хамруулсан судалгаагаар ягаан батга оношлогдсон хүмүүс архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой болох нь оношлогдсон.

Ягаан батга өвчтэй хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэснээр нүүрний судсыг тэлж, улайлтыг өдөөдөг. Архи шалтгаан нь биш ч өвчнийг сэдрээж, даамжруулдаг.

Хайрст үлд:

Согтууруулах ундаа ихээр хэрэглэх нь хайрст үлд өвчний эрсдэлт хүчин зүйл болдог.

Хайрст үлд оношлогдсон хүмүүс дунд архины хэрэглээ өндөр байдаг. Оношлогдсон хүн долоо хоногт 80гр-аас дээш архи уух нь эмчилгээнд тэсвэртэй хайрст үлд, улайлт хэлбэрийн хайрст зэрэг хүндрэлд шилждэг.

Чонон хөрвөс:

Архины задралын эцсийн бүтээгдэхүүн болох ацетальдегидрогеназ нь гистаминыг ихээр ялгаруулснаар харшлын урвал өрнөж, чонон хөрвөс үүснэ. Хэдэн минутаас хэдэн цагийн дотор гарч болно.

Архины хэрэглээ нь мөн арьсны халдварт өвчин болон хавдарт нөлөө үзүүлдэг. Ялангуяа арьсны эвэршдэг эсийн хавдар, суурь эсийн хавдарт нөлөө үзүүлдэг.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд