No menu items!
HomeДэлхийBBC: Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ахиц гарсангүй

BBC: Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ахиц гарсангүй

-

Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр Турк улсад болсон ч хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрч чадсангүй. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Анталя хотод цаг хагасын турш нүүр тулан уулзав.

Кулеба 24 цагийн турш галаа зогсоож, Мариупольд хүмүүнлэгийн коридор гаргахыг хүсжээ. Харин Лавров Орос улс хэлэлцээр хийхэд бэлэн байна гэдгийг мэдэгдээд, Украиныг хамгийн түрүүнд зэвсгээ хурааж, Ервопийн холбоо болон НАТО-д элсэх  хүслээ орхих ёстой хэмээжээ.

Лавров, Кулеба нарын уулзалтын өмнөх өдөр Оросын агаарын довтолгоонд Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг өртөж, гурван хүн алагдсаны нэг нь хүүхэд байсан юм.

Лавров өчигдөр хэлэхдээ цохилтод өртсөн барилга эмнэлгийн зориулалтаар ашиглагдахаа нэгэнт больж, дотор нь Украины үндсэрхэг үзэлтнүүдийн батальон байрлаж байсан гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид Беларусийн нутагт гурван удаа уулзахдаа энгийн иргэдийг дайны талбараас нүүлгэх хүмүүнлэгийн коридор гаргахаар ярилцсан ч бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа юм.

Кулеба яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хоёр улсын төлөөлөгчид дахин хэзээ уулзах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд