No menu items!
HomeДэлхийБээжин-2022: АНУ оноогоор тэргүүлж байна

Бээжин-2022: АНУ оноогоор тэргүүлж байна

-

Бээжин-2022 өвлийн олимпын эхний хоёр өдрийн дүнгээр АНУ нэгдүгээрт бичигдсэн талаар ВВС агентлаг дамжуулжээ. 

Хоёр өдрийн дүнгээр эхний гуравт 28 оноотойгоор АНУ, 26 оноотойгоор Орос, 21 оноотойгоор Хятад улс бичигдэж байгаа аж. Үүний араас 20 оноотой Япон, 18 оноотой Итали улс жагссан байна. Түүнчлэн Канад (16), Гүрж (15), Чех (12) гэсэн орнууд эхний байруудад бичигдэж байгаа юм байна. 

Өвлийн олимп хоёрдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Үүнээс өмнө кёрлинг зэрэг хэд хэдэн төрлийн урьдчилсан тэмцээнүүд эхэлсэн юм. Бээжин-2022 өвлийн олимп хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ олимпод 91 орны 3000 орчим тамирчин оролцож байна. 

Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахад нийт 19 мянган сайн дурын ажилтан элсүүлсэн байна.

Энэ талаар олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуань Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр мэдээлжээ.

“Одоогоор бид өвлийн олимпын наадамд ажиллах 19 мянган сайн дурын ажилтантай байна. Тиймээс ирэх өдрүүдэд Хятадын ард түмний найрсаг занг таалан соёрхоно уу ” гэж тэрбээр хэлсэн байна.

Олимпын наадмын албан ёсны нээлт хоёрдугаар сарын 4-нд болно. Хамгийн сүүлийн мэдээллээр, нэгдүгээр сарын 23-наас хойш наадамд хүрэлцэн ирсэн тамирчид, төлөөлөгчид болон “сонирхогч бусад хүмүүсийн” дундаас 287 хүний коронавирусний шинжилгээний хариу “эерэг” гарчээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд