No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Эмэгтэйчүүдэд тохиолддог үргүйдлийн шалтгааны 50-иас илүү хувь нь үрийн сувгийн битүүрлээс үүдэлтэй...

“Эмэгтэйчүүдэд тохиолддог үргүйдлийн шалтгааны 50-иас илүү хувь нь үрийн сувгийн битүүрлээс үүдэлтэй байдаг”

-

ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн тэргүүлэх зэргийн эмч Д.Болормаагийн өгсөн мэдээллийг хүргэж байна.

– ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн талаар эхлээд танилцуулахгүй юу?

– Үргүйдэл, нөхөн үржихүйн төв 2014 онд байгуулагдсан. Манай төв үргүйдэлтэй хосуудад цогц эмчилгээг нэг дор үзүүлэх зорилго тавьдаг. Үргүйдэлтэй хосууд үр шилжүүлэн суулгах эмчилгээ, эмийн болон мэс заслын эмчилгээ зэргийг хийлгэж болно. Жишээлбэл үр шилжүүлэн суулгасан хосууд маань жирэмсний хяналтаа хийлгэж, төрсөн хүүхдээ нэг жил хүртэлх хугацаанд хянуулаад явах боломжтой байдаг. Түүнээс цааш хүүхэд маань насанд хүртлээ манай эмнэлэгт ногоон картаар үйлчлүүлдэг.

– Үргүйдлийн шалтгаан нь юу байдаг вэ. Мөн эмчилгээ болон оношилгооны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

– Байнга бэлгийн харилцаатай, хамтран амьдарч байгаа хосууд 12 сараас дээш хугацаа болоход жирэмслэхгүй байвал үргүйдэлтэй гэж үздэг. Гэхдээ энэ нь харьцангуй ойлголт. 40 гаран настайдаа гэрлэсэн бол заавал 12 сар хүлээх хэрэггүй. Гурван сар болоод жирэмслэхгүй бол эмчид хандах хэрэгтэй. Ер нь 35-аас дээш насныхан жил хүлээхгүйгээр 3-6 сар болсон бол эмнэлэгт үзүүлээрэй гэж зөвлөе. Үргүйдэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинаас нь шалтгаалж болно. Би эмэгтэйчүүдийн эмч учраас энэ талаас нь түлхүү ярья. Эмэгтэйчүүдэд тохиолддог үргүйдлийн шалтгааны 50-иас илүү хувь нь үрийн сувгийн битүүрлээс үүдэлтэй байдаг. Харин 25-30 хувь нь дотоод шүүрлийн булчирхайнуудын алдагдалтай, 5-7 хувь нь тодорхой шалтгаангүй байдаг.

– Үргүйдэлтэй гэж бодож байгаа хосууд маань хаана хандаж болох вэ. ЭМЭХҮТ-өөр үйлчлүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай байдаг вэ?

– Хосууд маань эхлээд нэгдүгээр шатлалтын эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэрэв дараагийн шатлалын эмнэлэгт хандах  шаардлагатай гэвэл ЭХЭМҮТ-ийн үргүйдэл, нөхөн үржихүйн төвд хандаж болно. Иргэд ЭМ-ийн даатгалаа төлчихсөн л өөр ямар нэг зүйл шаардлагагүй, цагаа урьдчилж аваад үзүүлнэ. 13А маягт зэрэг бусад бичиг баримт шаарддаггүй.

Ер нь энэ төрлийн үйлчлүүлэгчид харьцангуй эмзэг хүмүүс байдаг л даа. Манай Монголчууд үргүйдэлд ихэнхдээ эмэгтэйчүүдийг буруутгах хандлагатай байдаг. Гэтэл энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн алинаас нь ч шалтгаалж болно. Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулснаар ирээдүйн эрүүл аав, ээжийг бэлдэж байна гэсэн үг. Цаашлаад эрүүл жирэмслэлт, эрүүл төрөлт, эрүүл хүүхдийг өсгөн бойжуулах үндэс суурь нь тавигддаг.

Эх сурвалж: KAPodcast

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд