No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Оюунчимэг: Суулгалт өвчний үед шингэн хангалттай уулгахыг зөвлөдөг

А.Оюунчимэг: Суулгалт өвчний үед шингэн хангалттай уулгахыг зөвлөдөг

-

ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Оюунчимэгийн суулгалт өвчний талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Суулгалт өвчнийг үүсгэгч нь вирус. Мөн нян юм. Хүүхдэд ихэвчлэн тохиолдож байгаа нь вирусийн гаралтай суулгалт  өвчин байна. Суулгалт юунаас үүссэн ч бай хамаагүй хүүхдэд илрэх үндсэн шинж нь бол олон удаа шингэнээр баах юм. Үүнийг усан чацга ч гэж нэрлэдэг.

Хүүхэд дүлэлттэй байна уу, нэг удаагийн өтгөний хэмжээ их, бага байна уу, зовиуртай байна уу, үгүй юу гэдгийг эцэг эх нь анхаарч байх ёстой. Жишээлбэл, хүүхдийн өтгөн их хэмжээтэй, бижирмэгтэй, шар өнгөтэй, хүүхдэд зовиургүй, дүлэхгүй, усан суулгалт гараад байгаа тохиолдолд шингэн сайн уулгах ёстой.

Гэтэл хүүхэд халуунтай, бага хэмжээний дүлэлттэй, цустай бааж байгаа тохиолдолд цусан суулга байх боломжтой учир яаралтай эмнэлэгт хандана.

Суулгалт өвчний үед шингэн хангалттай уулгахыг зөвлөдөг. Мөн бөөлжихгүй байгаа тохиолдолд хэдэн мл шингэн гарч байгааг нүдэн баримжаагаар хараад, тэр хэмжээгээр л шингэн уулгах ёстой.

Суулгалт өвчний гол хүндрэл нь усгүйжилт юм. Яагаад усгүйжилтийн хүндрэл үүсдэг вэ гэхээр баасаар гарч байгаа усны хэмжээгээр шингэн өгөхгүй болохоор хүүхдийн бие усгүйждэг. Гарч байгаа баас, уулгаж байгаа усны хэмжээ таарахгүй байвал усгүйжилтийн шок үүсдэг. Тиймээс хүүхдийг усгүйжүүлэхгүйн тул шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй.

Энэ үед хүүхдэд шингэн сэлбэх давсны уусмал өгнө. Буцалсан усыг тасалгааны хэм хүртэл хөргөж, 1 литр усанд нэг уут шингэн сэлбэх давс /хросол/-ыг бүгдийг хийж, бүрэн уустал сайтар хутгана. Хросолоо найруулахдаа савны бүрэн байдал, хугацааг шалгах ёстой.Мөн зааврыг дагаж мөрдөнө.

Нэг литр шингэн сэлбэх давсны найрлага, нэг литр баасны найрлагатай тэнцүү байдаг. Хүүхэд өтгөнөөрөө глюкоз, кали, натри зэргийг алддаг. Үүнийг нь хросолоор нөхөж байна гэсэн үг. Түүнээс энэ нь өтгөнийг тогтоох үйлчилгээ байхгүй. Харин алдаж буй усыг нөхөж өгөх үйлчилгээтэй байдаг. Хүүхэд бөөлжихгүй байвал та бүхэн хросолыг халбагаар ойр ойрхон уулгах ёстой.

Нэг аяга бантан идчихдэг хүүхэд суулгалтын үед уурлаад идэхгүй. Тиймээс түүнийг бага багаар өгч, дагаад л хооллоод байна. Суулгалт өвчтэй байгаа хүүхдэд эцэг эхийн асаргаа маш чухал.

Түүнчлэн ДЭМБ болон эмч нар цайр өгөхийг зөвлөдөг. Суулгалтын үед цайрыг заавал өгнө. Цайр нь хүүхдэд өгөхөд хэцүү, аргаагаад байдаг. Гэхдээ үүнийг 14 хоног өгөх ёстой. Өтгөн нь хэвийн болсон ч өгөх хэрэгтэй байдаг. Үүний тунг нь үзэж буй эмч нь мэдэж, хэлж өгнө. Эх, хүүхдийн ягаан дэвтэр дээр өгөх ёстой гэж бичигдсэн байдаг А витамин нь арьс, салст, нүдний хараанд үр дүнтэй. Тиймээс А витаминаа хугацаандаа ууж байсан хүүхдийн арьсны тууралтад өвчин, суулгалт өвчин нь хүндэрдэггүй.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд