No menu items!
HomeЭрүүл мэндХэвтэн эмчлүүлэх зардлын 70-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

Хэвтэн эмчлүүлэх зардлын 70-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

-

2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багцууд шинэчлэгдэн нийт 11 төрлийн багц тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхэлсэн.

ЭМД-ын шимтгэлээ төлсөн бүх насны иргэд ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлүийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндзийн даатгалын хөнгөлөлт эдлэх эрхтэй.

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний хувьд  нийт 490 оношийн бүлэг багтаж байгаа бөгөөд оношоос хамаарч тусламж, үйлчилгээний төлбөрийн 70-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг боллоо.

Тухайлбал, Тархины шигдээс, тархины артерийн нарийслын мэс заслын нийт төлбөр 11 сая төгрөг бөгөөд ЭМД-ын сангаас төлбөрийг 100 хувь хариуцна.

Мөн иргэдэд түгээмэл тохиолддог зүрхний хэм алдагдлыг эмийн эмчилгээний нийт зардал 580 мянган төгрөг бөгөөд ЭМД-ын сангаас төлбөрийн 85 хувь буюу 493 мянган төгрөгийг хөнгөлснөөр иргэний хувиасаа төлөх зардал 87 мянган төгрөг болж байгаа юм байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд