No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин Рүби Линий фото түүх

Үзэсгэлэнт жүжигчин Рүби Линий фото түүх

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа үзэсгэлэнт жүжигчин Рүби линийг онцолж байна. Тэрбээр, “Хуан Жу Гэг”, “Бугын тэмдэгт тулга”, “Эрээн ертөнцийн ээдрээт хайр” зэрэг киногоороо аль хэдийн үзэгчдийн танил болсон билээ.

Тайваны жүжигчин, продюсер, дуучин Рүби Лин буюу Лин Шин Рү 1976 оны нэгдүгээр сарын 24-нд Тайвань улсын Тайпэйд дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлжээ. Түүний эцэг нь бизнессмен байв. Түүнийг долоон настай байхад эцэг эх нь салж, ээжтэйгээ хамт амьдрах болжээ. 17 наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд телевизийн сурталчилгаанд тоглодог байв. Анх 1994 онд Жасмин цайны сурталчилгаанд тогложээ.

16 настайдаа

Түүний эцэг, эх охиноо энтертайнмент салбарт оруулахыг зөвшөөрөөгүй ч тэр мөрөөдлөө орхиогүй аж. 20 насандаа Jessie and Jones энтертайнментэд элсэн орсон байна. 1995 онд камерын өмнө гарч, жижиг дүрийг бүтээснээр жүжигчний карьераа эхлүүлжээ. Түүний анхны дүрээ бүтээсэн нь”Сургуулийн өдрүүд” байв.

Зураг авалт кино найруулагчдын анхаарлыг татахад ихээхэн нөлөөлсөн. Удалгүй түүнд дүрийг саналууд ирж, 1997 он хүртэлх хоёр жилийн хугацаанд хэд хэдэн уран бүтээлд тоглож, хэвлэлийнхний анхаарлыг ихээхэн татав.

1996 онд анх удаа зураг авалтанд оролцохоор Хятадыг зорив. Эх газрын Хятад, Тайваны хамтарсан “Хуанжу Гэг” киноны зохиолч Чиунг Яо өөрөө шилж сонгон Эзэн хааны жинхэнэ охин Ся Зивэйн дүрд тоглуулсан гэдэг.  

Энэхүү цуврал Хятад, Хонконг, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн үзэгчдийг байлдан дагуулсан юм. Үүний дараа түүнд маш олон уран бүтээлд дүрээ бүтээх үүд хаалга нээгдэж, улмаар хоёр жил дараалан /2000, 2001/ Азийн хамгийн алдартай шилдэг 10 оддын тоонд багтсан байдаг.

Түүний энэхүү амжилт “Бугын тэмдэгт тулга”, “Эрээн ертөнцийн ээдрээт хайр”, “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл”, “Хөвгүүн ба охин”, “Affair of Half a Lifetime”, “Beauty’s Rival in Palace” зэрэг олон алдартай цувралуудад тоглох үндэс суурийг бэхэлж өгчээ.

БУГЫН ТЭМДЭГТ ТУЛГА

Америкийн кино шүүмжлэг Дерек Элле түүнийг “Тайваны телевизийн цувралын хатан хаан”-аар нэрлэж байв.

ШИВРЭЭ БОРОО, ШИМШРЭХ СЭТГЭЛ

Тэрбээр мөн чадварлаг дуучин билээ. Анх 1999 онд “Heartbeat” цомгоо гаргаж байсан бөгөөд үүнээс хойш таван ч цомог гаргасан байна.

2009 онд өөрийн гэсэн продакшнаа байгуулж, маш олон дэлгэцийн уран бүтээлийг турвисаар байна.

Тухайлбал, “The Glamorous Imperial Concubine” бүтээлээрээ “Хятадын шилдэг драм авардс”-аас “шилдэг продюсер” шагналыг хүртсэн бол анхны Тайвань уран бүтээл болох “The Way We Were”-ээрээ 50 дахь удаагийн “Алтан хонх” наадмын долоон номинацид нэр дэвшин гурвыг нь авчээ.

The Way We Were

“Apple Daily”-ийн мэдээлснээр тэрбээр 2011 онд Тайваны жүжигчдээс ашиг орлогоороо гуравт бичигдэж байсан бол 2012, 2013 онуудад тэргүүлжээ.

2020 онд тэрбээр “Miss Andy” кинонд тогложээ. Өнгөрөгч онд мөн “The Arc of Life” хэмээх орчин үеийн драмын гол дүрийг бүтээхийн зэрэгцээ продюссерээр нь ажиллажээ.

“Miss Andy” киноны хамт олон

Appledaily-ийн мэдээлснээр тэрбээр Хятадад ажиллах олон саналаас татгалзсан бөгөөд Тайванийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн 5-р байранд жагсчээ.

Тэрбээр маш олон сайн дурын үйл ажиллагаа, буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ядуурал, байгалийн гамшигтай тэмцэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.

45 насандаа БНХАУ-ын Шанхай хотын Shih Hsin Их сургуульд маркетинг менежментийн чиглэлээр магистрын зэргээ хамгалжээ.

Хувийн амьдрал

Тэрээр 1995 онд “Сургуулийн өдрүүд” киноны зураг авалтын үеэр танилцсан Тайваны жүжигчин Жимми Линтэй болзож байсан бөгөөд 2006 онд салжээ.

10 жилийн дараа жүжигчин, дуучин Wallace Huo-той хуримаа хийв. Тэд 2005 онд “Sound of Colors” цувралд хамтран тоглосон цагаасаа хойш найзууд байжээ.

Тэд жилийн дараа охинтой болсон.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд