No menu items!
HomeХөтөчНийслэлд үйл ажиллагаа явуулдаг зургийн дугуйлангууд

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зургийн дугуйлангууд

-

Энэ удаагийн “хөтөч” булангаараа зургийн дугуйлангуудын мэдээллийг хүргэж байна.

ЦАГЦАЙ уран зургийн дугуйлан

 Дүрслэх урлагийн “Анима” коллежийн дэргэдэх “Цагцай” уран зургийн дугуйлан 10-13 насны хүүхдийн уран зургийн Онлайн хичээлийн зургадугаар сарын бүртгэлээ авч эхэлсэн. Уран зургийн олон төрлийг танин мэдэх, зургийн техник, зохиомжийн аргачлалуудаас үзэж, алдартай зураачдын бүтээлтэй танилцах зэрэг олон чадварыг багтаасан сонирхолтой хичээлийн хөтөлбөртэй.

Лавлах утас: 9520 6777, 90981889

Фейсбүүк хаяг: ЦАГЦАЙ уран зургийн дугуйлан

MONet Art Studio

MONet Art Studio нь цаашид уран зургийн чиглэлээр явах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуучуудыг бүртгэж, ур чадварыг нь хөгжүүлэх бөгөөд мэргэжлийн зураачийн урланд суралцах, суралцагч тус бүрийн авъяас  чадвар, насны онцлогт тааруулан сургалт явуулдагаар онцлог давуу талтай.

Лавлах утас:  8800 2598

Хаяг: ЧД, 4 хороо, Бага тйорог 5-р сургуулийн баруун талд

Фейсбүүк хаяг: MONet Art Studio /уран зургийн дугуйлан

Арти Коур

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимын дэргэд Арти коур уран зургийн галерей байрладаг. Тус галерей нь Монголын дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, олон улсын түвшинд уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2009 онд байгуулагджээ. Арти коур галерей нь зургийн бүхий л төрлийн үйл ажиллагаа явуулахыг зорьдог бөгөөд гишүүн 189 уран бүтээлчдийнхээ зургийн үзэсгэлэн гаргах, дуудлага худалдаа, эвент үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр зураачдыг дэмжиж ажилладаг. Мөн дэргэдээ Арти коур зургийн дугуйлан ажиллуулан уран зургийн боловсрол, урлагийг ойлгох чадварыг хүүхэд, залууст өгдөг. Сургалт “Articour Gallery “-аас мэргэжлийн зураач багш нарын гаргасан хичээлийн хөтөлбөрийн дагуу явагддаг.

Лавлах утас : 99999259, 88108130

Фейсбүүк хаяг: ArtiCourGallery

“U.G Art”

Тус сургалтын төв групп ангидаа дээд тал нь 5-6 сурагч хичээллүүлж байна.  Хүүхэд бүр хоорондоо 1,5 метрийн зай барьж сууна. Хичээлийн бүх хэрэгслийг сургалтын төвөөс хангана.

Хаяг: Дөлгөөн нуурын замын баруун талд.

Лавлах утас: 98882444

Фейсбүүк хаяг: “U.G Art” Уран зургийн дугуйлан

СЭТГЭМЖ уран зургийн дугуйлан

Дүрслэх урлагаар дамжуулан хүүхдийн авьяас чадварыг бага наснаас нь нээж өгөх зорилготой энэхүү дугуйлан 6-12 насны ангидаа элсэлт авч эхэлжээ.  

Лавлах утас:  8005 6677

Фейсбүүк хаяг: Сэтгэмж уран зургийн дугуйлан

Оюунлаг Бийр” хүүхдийн уран зургийн дугуйлан

Зураг зурах дуртай хүүхэд бүр элсэн суралцах боломжтой.

Лавлах утас: 8807 0945

фейсбүүк хаяг: Оюунлаг Бийр хүүхдийн уран зургийн дугуйлан

MOZA Music & Art School

Тус сургалтын төвийн танхимын сургалд:

УРАН ЗУРАГ /4 нас буюу түүнээс дээш/

МОЗАЙК (Чулуун шигтгэмэл) /5 наснаас дээш/

ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ: ТӨГӨЛДӨР ХУУР /5 нас буюу түүнээс дээш/, ХИЙЛ /5 нас буюу түүнээс дээш/, МОРИН ХУУР  зэрэг багтана.

Лавлах утас: 9913 2021

фейсбүүк хаяг: MOZA Music & Art School

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд