No menu items!
HomeХүмүүсБүх цаг үеийн хамгийн олон Грэммийн шагнал хүртээд буй дуучин Бейонсегийн фото...

Бүх цаг үеийн хамгийн олон Грэммийн шагнал хүртээд буй дуучин Бейонсегийн фото түүх

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа алдарт дуучин Бейонсегийн фото түүхийг хүргэж байна.

Бейонсе 1981 оны 9-р сарын 4-нд Техас мужийн Хьюстон хотод төрсөн бөгөөд бага сургуульд байхаасаа л дуулж, бүжиглэж эхэлжээ. Бейонсе найман настайдаа Келли Роулэнд болон Латавиа Роберсон гэх хоёр найзтайгаа танилцаж, улмаар өөр гурван охины хамт “Girl’s Tyme” хамтлаг байгуулав. Гэвч Бейонсегийн аав хийж байсан ажлаасаа чөлөөлөгдөж, охиныхоо хамтлагийн менежерээр ажиллах болсон бөгөөд хамтлаг энэ үеэс дөрвөн гишүүнтэй болжээ. Мөн хамтлагийнхаа нэрийг “Destiny’s Child” болгон өөрчилсөн юм. Уг гэрэл зураг нь 1998 оных. Охид тоглолтын үеэр тайзан дээр дуулж байна.

“Destiny’s Child” хамтлаг 1999 онд “The Writing’s on the Wall” нэртэй хоёр дахь цомгоо гаргаснаар амжилтанд хүрсэн юм.

2000 оны 2-р сард “Destiny’s Child” хамтлагийн нэг гишүүн нь хамтлагаасаа гарч, Келли Роуланд, Бейонсе, Мишель Уильямс нар уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхээр болов.

2001 онд “Destiny’s Child” хамтлаг “Say My Name”  дуугаараа Грэммийн наадмаас шагнал хүртжээ.

2001 оны 10-р сард хамтлагийнхан бие даасан уран бүтээлүүддээ анхаарахаар болсон талаар зарлав. Тэд ганцаарчилсан уран бүтээл хийх гэж байгаа ч хоорондоо сайхан харилцаатай хэвээр үлдэнэ гэдгээ онцолсон байдаг.

2002 онд Бейонсе “Austin Powers in Goldmember” хэмээх кинонд анхны дүрээ бүтээжээ.

2000 оны эхэн үеэр реппэр JAY-Z болон Бейонсе нарын гаргасан “Crazy in Love” дуу хит болов. Тэд 2001 оноос болзож эхэлсэн байна.

2004 оны 2-р сард Бейонсе анхны бие даасан “Dangerously in Love” цомгоороо таван Грэмми хүртжээ.

Бейонсе, JAY-Z нар 2004 оны 8-р сард Майамид болсон MTV Video Music Awards-д оролцов. Тэд энэ үед анх удаагаа хамтдаа олны өмнө гарчээ.

“Destiny’s Child” хамтлаг 2006 оны 3-р сард Холливудын алдрын гудамжинд нэрээ мөнхлөв.

2006 оны 12-р сард  түүний тоглосон “Dreamgirls” кино дэлгэцнээ гарав.

Тэрээр 2007 онд “Listen” дуугаараа  Грэммийн шагнал хүртэв.

2009 оны 1-р сард Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслолд “America the Beautiful” дууг дуулжээ.

2010 оны 1-р сард Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслолд 10 номинацад нэр дэвшжээ.

Түүний хамгийн алдартай зургуудын нэг. Тэрээр жирэмсэн байх үедээ MTV Video Music Awards-д “Love on Top” дуугаа дуулжээ.

2015 он. Тэрээр Грэммигээс гурван шагнал хүртжээ.

2017 онд тэрээр ихэр хүүхэд тээж байгаа талаараа олон нийтэд зарлажээ. Тэрээр инстаграм хуудсандаа жирэмсэн байгаа зургаа оруулаад “Бид хайр дурлал, аз жаргалаа хуваалцахыг хүслээ. Ам бүл маань хоёроор нэмэгдэх гэж байгаад бид хязгааргүй их баяртай байна. Та бүхнийхээ сайхан сэтгэлд баярлаж явдаг шүү” гэсэн байдаг.

2021 он. Грэммийн 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ялагчид тодорч, Бейонсегийн “Black Parade” дуу шилдэг R&B уран бүтээлээр нэрлэгдэв. Ингэснээр Бейонсе бүх цагийн үеийн хамгийн олон Грэмми хүртсэн дуучин болсон юм.

Эх сурвалж: wonderwall

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд