No menu items!
HomeОнцлохСтресс тань дээд цэгтээ хүрснийг илтгэх 11 шинж

Стресс тань дээд цэгтээ хүрснийг илтгэх 11 шинж

-

Стрессийг сөрөг нөхцөл байдлаас үүдэлтэй сэтгэцийн дарамт гэж тодорхойлдог. Хүн бүрт стресс менежмент өөр өөр. Зарим нь аливаа хүнд асуудлыг хөнгөхөн шийдчихэж байхад зарим нь шийдэхэд амархан асуудалд түүртсээр байдаг. Нэгэн судалгаагаар насанд хүрэгчдийн 33% нь хэт их стресстдэг гэж мэдээлсэн байна.  Стресс нь бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Дараах шинж тэмдгүүд нь стрессээ тайлах шаардлагатай болсныг илтгэнэ.

Батга гарах

Батга бол стресстсэн үед илэрдэг хамгийн тод шинж тэмдэг юм. Зарим хүмүүс хэт их стресстсэн үедээ нүүрэндээ  илүү их хүрдэг. Гэхдээ түүнийгээ анзаардаггүй. Энэ нь бактерийг тарааж, батга үүсэхэд нөлөөлдөг аж. Мөн батга нь стрессийн өндөр түвшинтэй холбоотой байж болохыг хэд хэдэн судалгаагаар нотолжээ.

Нэгэн судалгаанд 22 хүнийг хамруулж, шалгалтын өмнөх болон шалгалтын үеийн батганы хүндрэлийг хэмжсэн байна. Чухал ач холбогдолтой шалгалтын үр дүнд стрессийн түвшин нэмэгдсэн ба энэ нь батганы хүндрэлтэй холбоотой байжээ. Мөн өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар стрессийн түвшин өндөр байх нь ялангуяа хөвгүүдийн  батгатай холбоотой болохыг тогтоосон.

Толгой өвдөх

Олон судалгаагаар стресс нь толгой өвдөхөд нөлөөлдөг гэдгийг тогтоосон бөгөөд энэ нь толгой, хүзүүний өвдөлтөөр тодорхойлогддог.  Стрессийн түвшин нэмэгдэх тусам толгой өвдөлтийн давтамжийг нэмэгдүүлдэг аж. Нэгэн судалгаагаар толгой өвдөлттэй хүмүүсээс судалгаа авахад 67% нь стрессээс үүдэлтэй гэж мэдээлсэн байна.

Архаг өвдөлт

Өвдөлт үүсгэдэг нийтлэг шалтгаануудын нэг нь стрессийн түвшин юм. Архаг өвдөлттэй хүмүүсээс судалгаа авахад өдөр тутмын стрессийн түвшин нэмэгдэх нь тухайн өдрийн өвдөлт  нэмэгдсэнтэй холбоотой болохыг тогтоожээ. Стрессийн даавар болох кортизолын хэмжээ ихсэх нь архаг өвдөлттэй холбоотой аж. Жишээлбэл, нэгэн судалгаагаар нурууны архаг өвдөлттэй хүмүүсийг хамруулахад кортизолын хэмжээ хамаагүй өндөр байгааг тогтоожээ.

Өвчлөлд өртөмтгий болох

Хэрэв та хамар битүүр, ханиадтай тэмцэж байгаа бол энэ нь стрессийн үр нөлөө байж болох юм. Стресс нь таны дархлааг бууруулж, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нэгэн судалгаанд томуугийн вакцин тариулсан 61 ахмад настныг хамруулсан бөгөөд архаг стресстэй хүмүүст вакцины эсрэг дархлаа суларсан аж. Өөр нэгэн судалгаагаар урт хугацааны стресст өртсөн хүмүүсийн 70% нь амьсгалын замын халдвар авсан бөгөөд энэ нь  бага стресстэй хүмүүстэй харьцуулахад бараг 61% илүү байж.

Эрч хүчгүй болох, нойргүйдэх

Архаг ядаргаа, энергийн түвшин буурах нь удаан хугацааны стрессээс болж үүсдэг. Жишээлбэл, 2483 хүний дунд явуулсан нэг судалгаагаар ядаргаа нь стрессийн түвшин нэмэгдсэнтэй нягт холбоотой болохыг тогтоожээ. Стресс нь нойргүйдэлд хүргэж улмаар эрч хүч энергийг шавхдаг. 2,316 оролцогчдыг хамруулсан өөр нэгэн судалгаагаар илүү их стресс нь нойргүйдэлтэй холбоотой болохыг тогтоосон.

Хоол боловсруулах эрхтний асуудал

Суулгалт, өтгөн хатах гэх мэт хоол боловсруулах эрхтний асуудал нь стрессийн өндөр түвшнээс үүдэлтэй. Стресс нь хоол боловсруулах эрхтний эмгэг, цочромхой гэдэсний хам шинж, гэдэсний үрэвсэлт өвчин (IBD) зэрэгт нөлөөлдөг. Эдгээр нь ходоодны өвдөлт, гэдэс дүүрэх, гүйлгэх, өтгөн хатах шинжүүдээр илэрдэг. Нэгэн судалгаанд өдөр тутмын стрессийн түвшин өндөр 181 эмэгтэйг хамруулахад тэдэнд хоол боловсруулах эрхтний хямрал нэмэгдсэн байв. Өөр нэгэн судалгаагаар стресс ба хоол боловсруулах  эрхтний асуудал нь 72 хувийн холбоо хамааралтай болохыг тогтоожээ.

Хоолны дуршил өөрчлөгдөх

Сэтгэлийн хямралын үед хоолны дуршил өөрчлөгдөх нь элбэг. Сэтгэл санаагаар унах нь хоол идэх хүсэлгүй болох эсвэл шөнө дундад хөргөгчний хаалгыг нээх шалтгаан юм. Коллежийн оюутнуудын дунд хийсэн нэгэн судалгаагаар 81% нь стресст орсон үедээ хоолны дуршил өөрчлөгдсөн гэж мэдээлсэн байна. Эдгээрийн 62% нь хоолны дуршил нэмэгдсэн бол 38% нь буурсан байна аж.

Стресст өртсөн үед хоолны дуршил өөрчлөгдсөнөөр таны жин хэлбэлзэж эхэлнэ. Энэ нь ихэвчлэн жин нэмэхтэй холбоотой.

Сэтгэл гутрал

Зарим судалгаагаар архаг стресс нь сэтгэл гутралыг өдөөдөг гэжээ. Судалгаагаар сэтгэл гутрал нь цочмог болон архаг стресстэй ихээхэн холбоотой болохыг тогтоожээ. Сэтгэл гутралын шинж тэмдэг илэрсэн 240 өсвөр насныхныг хамруулсан судалгаагаар энэ нь стрессийн өндөр түвшинтэй холбоотой болохыг тогтоосон. Сэтгэл гутралд хүргэх олон шалтгаан бий. Түүний нэг нь архаг стресс гэдгийг санах хэрэгтэй. 

Зүрх дэлсэх

Зүрхний цохилт түргэсэх нь стресс ихтэй байгаагийн шинж тэмдэг болдог. Нэгэн судалгаагаар стресстэй, стрессгүй үйл явдлын хариуд зүрхний цохилтыг хэмжиж үзсэн бөгөөд стресстэй нөхцөлд зүрхний цохилт мэдэгдэхүйц түргэсэж байгааг олж мэдсэн. Өөр нэгэн судалгаагаар стресстэй ажил хийснээр зүрхний цохилт, цусны даралт нэмэгддэг  болохыг тогтоожээ. Стресс үүсгэсэн, хэцүү даалгаврын үеэр дуу сонсох нь тайвшруулж, эдгээр өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд тусалсан аж.

Хөлрөх

Стрессийн түвшин нэмэгдэх нь илүү их хөлрөх шалтгаан болдог. Стресс нь биеийн тамирын дасгал хийсэнтэй ижил хэмжээгээр хөлрүүлдэг аж.  Өөр нэгэн судалгаагаар стресст өртөх нь их хэмжээний хөлс ялгаруулж, таагүй үнэр гарахад нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Бэлгийн дур хүсэл буурах

Хэт их стресстсэн үед олон хүний бэлгийн дур хүсэл өөрчөгддөг аж. Архаг стресст өртсөн хүмүүс стресс багатай хүмүүстэй харьцуулахад сэрэл мэдрэмж багатай байдгийг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ.  

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд