No menu items!
HomeЯрилцлагаМ.Буяндалай: Үйлчлүүлсэн хүн маань сэтгэл хангалуун байвал миний ажлын үр дүн

М.Буяндалай: Үйлчлүүлсэн хүн маань сэтгэл хангалуун байвал миний ажлын үр дүн

-

Монгол дээл хувцас нь монголчуудын оюун санаа, урлахуйн арга барил, түүхэн замналын хөгжиж ирсэн нэгэн жишээ. Хүсэл мөрөөдлөө, мэргэжил болгож түүгээрээ арав гаран жил ажиллаж яваа ‘’Happiness’’ урлангийн захирал, дикайнер М.Буяндалайтай ярилцлаа.

-Өөрийгөө болон урлангийнхаа талаар танилцуулахгүй юу?

-Намайг М.Буяндалай гэдэг. Дээл урлаад 10 гаран жил болж байна. Би “Үйлдвэр урлалын коллеж”-ийг дизайны чиглэлээр төгссөн. Мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Өмнө нь би 8 жил гаран өөр байгууллагад ажилласан, урлангаа нээгээд 2 жил болж байна даа. Ер нь мөрөөдөл гэхүү дээ, багийн л зураг зурдаг хүүхэд байсан. Багадаа хүүхэн, плаж зураад л суудаг байлаа. /инээв/Манай аав зурдаг, ээж маань өөрсдийнхөө өмсөх дээлийг бол оёчихдог хүмүүс л дээ.

 -Урлангаа “Happiness” гэж нэрлэсэн байсан?

-Тийм. Нөхрийнхөө нэрийг орчуулаад л нэрлэчихсэн. /инээв/ Ер нь цаад санаа нь аз жаргалтай байя, аз жаргалтайгаар урлая л гэсэн утгатай. Урлангаа анх  2018 онд байгуулсан. Ихэвчлэн таньдаг хүмүүстэй үйлчилдэг. Массд биш захиалга авч тухайн хүндээ л зориулж оёдог доо. Манай ажил олон хөлийн газар биш болохоор ихэвчлэн байнгын үйлчлүүлэгчид маань ирж байна. Дизайнераар сурсан хүмүүсийн нэг мөрөөдөл нь өөрийн гэсэн урлантай болох. Миний тэр хүсэл болон хүүхдүүд сургуульд орохоор цагийн ажилд баригдахгүй, хувиараа ажиллах нь дээр гэж үзсэн л дээ. Нөгөөтэйгүүр байгууллагад ажиллахаар тухайн байгууллагын онцлогийг гаргасан л зүйлийг хийх болдог. Түүнээс биш би өөрөө сэтгээд, ингэмээр байна гэсэн юмаа оруулж болохгүй шүү дээ. Хамгийн гол түлхэц энэ л байсан. Өөрийн санаагаар өөрийнхөө юмыг хийх.

-Юм оёхын Хамгийн сайхан зүйл нь юу вэ, анх яагаад үндэсний хувцас оёх болсон бэ?

-Анх мэргэжлийн дагуу зургаа зурж байгаад л ажил болгож оёдол хийж байлаа. Яваандаа урам ороод, хүмүүсээс гоё үг сонсох тусмаа дурлаж эхэлсэн. Харин одоо удах тусмаа надаар үйлчлүүлж байгаа хүн төлбөр төлж л байгаа болохоор сэтгэлд нь таарсан зүйлийг урлаж өгөхийг гол болгож байна. Сургуульд байхдаа онол л заалгаж байсан, амьдрал дээр гараад туршлагажиж байна. Хамгийн анх коллежид байхдаа эгчийнхээ хонхны баярын дээлийг оёж байлаа. Миний нүдээр хамгийн гоё нь л байсан. Тухайн үед хүүхдүүд урт ууж, дээл л ихэвчлэн өмсдөг байсан. Одоо бодоод байхад үнэтэй хэрнээ хөгшин загвартай харагддаг. Тэрний хажууд миний хийсэн цээж, юбканы хослол их хөөрхөн, шинэ загвартай л санагддаг. /инээв/

-Хэцүү зүйл байх уу?

-Сурчихвал гайгүй дээ. Хамгийн хэцүү нь хүний сэтгэлд хүргэх. Тэр хувцсыг нь бодож, төсөөлж байсан шиг нь л болгох ёстой. Жил ирэх тусам суралцаж л байна. Яавал гоё болох уу, хүний биед таарамж нь яаж эвтэйхэн байх уу гээд л.

-Сүүлийн үед үндэсний хувцасны загвар дээр нэлээн анхаардаг болж. Салон урлангууд ч ихэссэн байна?

-Тийм. Тухайн жилийн загварын чиг хандлага ямар байна, хүмүүсийн сэтгэлд юу нийцэхээр байна гэдгийг харж загвараа гаргадаг. Мөн сэтгэлд нь хүртэл урлахаас гадна тухайн хүнд аль загвар илүү зохимжтойг боддог. Сүүлийн үед гар чимэглэл их хийлгэх болсон.  Би ч чимэглэл хийх дуртай. Үндэсний хувцасны загвар хэв маяг улам хөгжиж, түүнийхээ хэрээр хүмүүсийн тавьж байгаа шаардлага ч өндөрсөж байна. Ер нь сэтгэлээсээ хийвэл зах зээлээ алдахгүй. Чанартай л хийж байж үйлчлүүлэгчээ өөртөө татна. Хичнээн нэртэй бренд байсан ч үйлчилгээ, чанар муу байвал дахиад тэр хүн ирэхгүй шүү дээ.

-Нэг дээл урлахад хэдий хугацаа зарцуулж байна. Их тэвчээртэй хүний хийх ажил байх?

-Ажиллагаанаасаа хамаараад 1-2 өдөр болдог, гурван өдөр болох ч тохиолдол бий. Ер нь оёдлын ажлыг их тэвчээртэй хүн л хийх байх. Ийм үг байдаг даа “Оёдол хийхэд нүдний ур, сэтгэлийн ур, гарын ур байх хэрэгтэй” гэж. Нүдний ураар хүртэл бүтээлээ гоё болгодог. Юм оёход сэтгэл гарах ёстой, тэгэж байж илүү гоё болно. Үйлчлүүлсэн хүн маань сэтгэл хангалуун байвал миний ажлын үр дүн.

-Дээл урладаг хүн бүхэнд өөрийн гэсэн шаглаа, онцлог байдаг байх. Гар ажиллагаа ихтэй шүү дээ?

-Хүн болгонд онцлог байгаа. Би бол жишээлбэл товч шилбийг маш их анхаардаг. Түүний хажуугаар таарамжийг боддог. Нэгэнт л тэр хүн захиалгаа өгсөн юм чинь урт дээл өмсөх сонирхолтой байна уу, юу өмсөх сонирхолтой байгааг нь ярилцаж шийддэг. Хүнд өөрийн гэсэн эвтэйхэн, хайртай хувцас байдаг даа.Миний оёсон хувцас тэр нь байгаасаа  гэж л тулж ажилладаг. Түүн дээр дизайнаа бас анхаарна.

-Дан ганц үндэсний хувцас урлахаас гадна өөр юу хийж байна?

-Дээл оёхоос гадна өдөр тутмын хувцас, плажнууд их оёж байна. Бусад газруудаас массын хувцас оёулах санал ирдэг. Захиалга ихтэй байдаг болохоор амжихгүй л байна. Одоо баярын захиалга ихэсчихсэн. Хүн болгоны хүсэл сонирхол өөр өөр. Тэр болгонд тааруулж хийнэ дээ. Байгууллагын зарчмаар найман жил ажилласан болохоор илүү юм хийх цаг гардаггүй, яг тухайн зүйлдээ л анхаарлаа хандуулдаг.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд