No menu items!
HomeЗөвлөгөөХүүхдийн цус багадалтыг илтгэх шинжүүд

Хүүхдийн цус багадалтыг илтгэх шинжүүд

-

Цус багадалт нь олон төрөл байх бөгөөд түүнээс төмөр дутагдлын цус багадалт нь өргөн тархсан. Тухайлбал дэлхийн хүн амын 35% нь буюу нийт цус багадалттай хүмүүсийн 1/3 нь төмөр дутагдлын цус багадалттай байдаг. Төмөр дутагдалд хамгийн их өртдөг хүмүүс эмэгтэйчүүд бөгөөд тэр дундаа жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүд, өсвөр насны охид хөвгүүд байдаг.

ТӨМӨР ИЙМ ҮҮРЭГТЭЙ:

Хүчилтөрөгчийг тээвэрлэх, хадгалах:  Цусны улаан эсийн уураг болох гемоглобин нь төмөр байдаг бөгөөд уг төмөр нь хүчилтөрөгчийг өөртөө холбон уушги болон бусад эд эрхтэнд хүчил төрөгчийг хүргэдэг.

Бодисын солилцоо:  Бодисын солилцоонд төмөр оролцдог.

·  Холестерины солилцоо;

·  Элгэнд хортой бодисуудыг задлах;

·  Цус үүсэх үйл ажиллагаанд;

·  Нян вирусын халдварын үед биеийн дархлааны систем хариу үзүүлэхэд ;

·  Энергийн соилцоонд оролцоно

·  Бамбай булчирхайн гормоны үйл ажиллагаа, бодисын солилцоо хэвийн байхад төмөр хэрэгтэй.

ЦУС БАГАДАЛТ ӨВЧИН ҮҮСЭХ УРЬДАЧ НӨХЦЛҮҮД

·  Хүүхдийг эрт хөхнөөс нь гаргах

·  Нэмэгдэл хоолонд хожуу оруулах

·  Удаан хугацаагаар нэг төрлийн хоол өгөх

·  Суулгалт өвчнөөр ужиг өвдөх

·  Рахит тураал болон цочмог халууралт өвчнүүдээр олон дахин өвчлөх

·  Эх нь жирэмсэн үедээ цус багадалттай байх

·  Дутуу төрөх

Жирэмсэн эхийн төмрийн хангамж дутмаг байсны улмаас нярай хүүхэд төмрийн нөөц багатай төрөх, эсвэл эхийн сүүгээр дагнан хооллодоггүй хүүхдийн төмрийн хэрэглээ хангалтгүй байдаг. Нялх хүүхдийг малын сүү эсвэл сүүн тэжээлээр хооллох, нэмэгдэл хоолонд эрт оруулах (6 сар хүрэхээс өмнө), бусад төрлийн шингэн зүйл өгөх нь зохих хэмжээний төмрөөр хангаж чаддаггүй бөгөөд хоол боловсруулах явцад алдах төмрийн хэмжээг нэмэгдүүлдэг тул тэдний төмөр дутал, ТДЦБ-д өртөх эрсдэлийн нэмэгдүүлдэг байна. Хүүхэд 6 сар хүрч нэмэгдэл хоолонд ормогц, тэдний дийлэнх нь төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэж эхэлдэг. Энэ нь тэдний бие махбод дахь төмрийн нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар хүүхдийн төмрийн хэрэгцээний дийлэнх хэсгийг амьтны гаралтай хүнс бүрдүүлж байгааг тогтоосон.

ЦУС БАГАДАЛТ ДАРААХ ШИНЖҮҮДЭЭР ИЛЭРНЭ

Амархан ядарч сульдах, толгой өвдөх, нүд эрээлжлэх, чих шуугих, арьс салст цайж цонхийно, арьс хуурайшина. Даарахдаа амархан гар хөлийн үзүүр хүйтэн байх, үс хумс унах, хугарамтгай болно. Цус багадалттай удаан явах тусам даамжиран улмаар зүрх дэлсэх, амьсгаадах, хоолны шингээлт муудах, заримдаа хүчиллэг зүйл идэхэд хэл хорсох, өвдөх мөн завьж цуурах, амны салст үрэвсэх зэрэг зовиур илэрдэг.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦУС БАГАДАЛТ

Хэрвээ цус багадалт үүссэн тохиолдолд ээжийн гарын алга, хүүхдийн гарын алга хоёрыг зэрэгцүүлээд харахад эхийн нь алга хүүхдийнхээс арай илүү ягаан, хүүхдийнх цагаан байдаг. Гэрийн нөхцөлд хүүхдээ цус багадалттай байна гэдгийг гарын алгаар хэмжиж мэдэх боломжтой.

Ерөнхийд нь хүүхдийн цус багадалтыг хөнгөн хэлбэрийн, дунд зэргийн, хүнд хэлбэрийн гэж гурав ангилдаг.

  • Хөнгөн хэлбэрийн цус багадалтын үед 3-6 сартай хүүхэд бие нь суларч, хоолонд дургүй болох, царай цонхийх, цочромтгой болсныг анзаарч болно. Ялангуяа хүүхдийн гарын алга, чихний дэлбэн цайдаг.
  • Цус багадалт дунд зэргийн явцтай үед хүүхэд их сул, орчиндоо сонирхол муутай, хөдөлгөөн удаан, уйламхай, хоолонд бүр ч дургүй болсон байдаг. Арьс хуурай цайвар, хэл өнгөртэй, хэлний үзүүрийн хөхлөгүүд хатингиршиж гөлийсөн байдаг. Эдгээр шинж цус багадалт хүндэрч байгааг илтгэнэ.
  • Хүнд цус багадалтын үед дээрх шинж тэмдгүүд илрэхээс гадна хоёр хөлийн шилбэ хавантай байгааг мэдэж болно.

ЦУС БАГАДАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Хүүхдээ цус багадалтгүй байлгахын тулд ээж нь өөрөө цус багадалтгүй байх ёстой. Тиймээс жирэмсэн байх үед эх нь хяналтад ороход төмрийн бэлдмэл уухыг зөвлөдөг. Хяналтын эмчийн заасан тунгаар төмрийн бэлдмэлээ ууж, ураг тээж байгаа эх өөрөө цус багадалтгүй байх маш чухал. Ээж цус багадалтгүй байвал хөхний сүүгээр дамжиж хүүхэд цус багадалтгүй байна гэсэн үг. Мөн хоол хүнсний асуудал чухал байдаг.

Хүүхдэд өгч буй хоолны нэр төрлийг олшруулах

Аминдэм, эрдэс бодисыг нэмэлтээр эмчийн заавраар өгөх

Хүүхдийн хоолонд уурагтай хоолыг шаардлагат хэмжээгээр өгөх, төмөр, эрдсээр баяжуулсан гурил, бусад бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд