No menu items!
HomeЭрүүл мэндУНТЭ: Тарваган тахлын халдвар коронавирусний халдвараас ч аюултай

УНТЭ: Тарваган тахлын халдвар коронавирусний халдвараас ч аюултай

-

Өнөөдрийн байдлаар гурван иргэн тарваган тахал өвчний халдвар авч нэг хүн нас бараад байна. Монгол орны 17 аймаг 137 сумын нутагт тарваган тахлын байгалийн голомттой.Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. УНТЭ тарваган тахлын эсрэг онцгой үед бэлэн байдлаа хэрхэн хангасан, урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

Д.ДУЛАМСҮРЭН:Тарваган тахал өвчнөөс сэргийлэх 30 хоногийн нөөц бүрдүүлсэн

УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Д.Дуламсүрэнгийн өгч байгаа мэдээллээр халдварт өвчнөөс сэргийлэх нэг удаагийн хамгаалах хэрэгслийн 30 хоногийн нөөцтэй байна. Яаралтай тусламжийн тасагт ирж байгаа хүн бүрээс коронавирусний болон тарваган тахал өвчний асуумж судалгааг авч ЗӨСҮТ-тэй мэдээллээ солилцон ажилладаг байна. Тарваган тахал өвчний халдвартай иргэн гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрдэг тул эмч мэргэжилтнүүдийн авч байгаа асуумж судалгаанд үнэн зөв хариулах ёстойг анхааруулсан юм.

Б.НАМУУН: Тарваган тахал өвчний халдвар авсан иргэдийн 30-40 хувь нь нас барах эрсдэлтэй

Хамгийн сүүлд Говь-Алтай аймагт 15 настай хүүхэд тарваган тахлын үжил хэлбэрээр өвчилж нас барсан. Мөн Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд тарваган тахлын халдвар тархах эрсдэл өндөр байна. Тиймээс энэ тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстойг УНТЭ-ийн Халдвар хяналтын мэргэжилтэн Б.Намуунаас тодрууллаа.

-Тарваган тахал гэж юу вэ?

– Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

-Тарваган тахал өвчин хэрхэн халдварладаг юм бэ?

-Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар халддаг. Мөн нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

-Тарваган тахал өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

– Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг. Мөн арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

-Иргэдэд тарваган тахлаас сэргийлэх зөвлөмж өгөөч?

– Нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх хэрэгтэй. Мөн иргэд гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, мах эд эрхтнийг нь түүхийгээр нь идэхгүй байхыг анхааруулж байна. Ер нь өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, ингэхдээ халдвар тархахаас сэргийлж өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах хэрэгтэй.

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт орон даяар үргэлжилж байна

Монгол улсад 1999-2019 онд тарваган тахлаар 60 хүн өвчилж 18 хүн нас барсан байна.Халдвар авсан байдлаар авч үзвэл тарвагатай харьцах, бүүргэнд хазуулах, өвчтэй хүнээс, түүхий тарваганы эд эрхтэн залгих гэх мэтээр халдвар авчээ. Тарваган тахлын дархлаажуулалтад 2020 онд 32810 хүн хамруулахаар төлөвлөснөөс нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж энэ сарын 22-ны өдрийн байдлаар тарваган тахлын дархлаажуулалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, 18 аймгийн нийт 41000 хүнийг хамруулаад байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд