No menu items!
HomeЯрилцлагаА.Баяртулга: Байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг хангаснаар ажлын бүтээмж нэмэгддэг

А.Баяртулга: Байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг хангаснаар ажлын бүтээмж нэмэгддэг

-

Газарзүй-геоэкологийн хүрээлэн нь байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг сайжруулах чиглэлээр Канадын МЭРИТ төсөлтэй хамтран жендэрийн клуб байгуулжээ. Энэ талаар Эрдэм шинжилгээний ажилтан, жендэрийн клубын гишүүн А.Баяртулгатай ярилцлаа.

Эхний сургалт нь жендэрийн мэдрэмж, тэгш байдлын талаарх ойлголт өгөхөөс эхэлж байсан бол одоо ажилчдын багийн ажиллагаа, манлайллын чадвар, ажилчдын мэдрэмжийн чадвар буюу softskill-ийг сайжруулах сургалт, workshop болтлоо өргөжсөн байна.

-Жендэрийн мэдрэмж гэж юу вэ? жендэрийн эрх тэгш оролцоо гэж ойлгож болох уу, энэ талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулаач?

-Манай Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн нь судалгааны салбар бүрээс бүрдсэн төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй “жендэрийн клуб” байгуулан байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн энэ чиглэлэээр Канадын МЭРИТ төсөлтэй хамтран ажилладаг.

Жендэрийн асуудлыг ойлгохын тулд эхлээд хүйс, жендэр гэсэн ойлголтыг танин мэдэх хэрэгтэй болдог. Хүйс нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хоорондох биологийн ялгааг тодруулдаг бол жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн зан төлвийг тодорхойлдог соёлын онцлог шинж чанаруудын нэгдэл бөгөөд тэдгээрийн хоорондох харилцаа юм. Тиймээс жендэр нь эрэгтэй эсхүл эмэгтэй хүмүүст ганцхан хамааралтай биш, харин тэдний хоорондох харилцаа болон аль аль хүйсэд холбоотой. Жендэрийн мэдрэмжтэй байдал нь тухайн жендэрийн асуудлыг шийдвэрлэх, жендэрийн тэгш байдал бий болгоход чиглэсэн төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явц. Өөрөөр хэлбэл, жендэрийн хэрэгцээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлд анхаарах явдал юм. Жендэрийн тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон охид, хөвгүүд бүгд ижил эрх эдэлж, нөөц, боломжоос эн тэнцүү хүртэж, эрх ашиг нь адил хамгаалагдана гэсэн үг.

Доорх зургийг жендэрийн мэдрмжтэй байдлын жишээгээр харж болно.

Зургийг: “Interaction Institute for Social Change | Artist: Angus Maguire.”

Жендэрийн тэгш байдал бол хүйсийн тоо тэнцүү байхаас хальсан ойлголт. Аливаа байгууллагад жинхэнэ утгаар нь жендэрийн тэгш байдлыг тогтоох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцооны харьцаа зэрэг тоон үзүүлэлтээс гадна, байгууллагын соёл, бүтэц, бодлого, удирдах албан тушаал дахь хүйсийн төлөөлөл, ажлын байран дээр эмэгтэй, эрэгтэй албан хаагчдад тулгарч буй асуудал зэрэг чанарын арга хэмжээг шалган үзэхийг шаарддаг. Байгууллагын хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангаснаар судлаачид, ажилтнууд бүрэн оролцоотой байж, ажлынхаа бүхий л түвшинд дэмжлэг авч буйгаа мэдрэхүйц уур амьсгалыг байгууллагад тогтооход тусладаг. Энэ нь эргээд зөв хүнийг ажилд авах, чадавхитай ажиллагсдыг тогтоон барих, чанартай судалгааны ажил, бүтээл туурвих, эдийн засгийн үр өгөөж дээшлэх, ажлын бүтээмж нэмэгдэхэд хувь нэмэр оруулдаг.

-Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Хамтран ажиллаж буй Канадын МЭРИТ төслөөс жендэрийн зөвлөх, техникийн зөвлөх болон хүний нөөцийн зөвлөхүүдийг урин авчирч Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн Жендэрийн клубын хамт  байгууллагадаа жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, нийт ажилчдын жендэрийн тэгш байдлын тухай мэдлэгийн судалгаа болон хүрээлэнгийн хэмжээнд жендэрийн аудит хийсэн байгаа. Мөн Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан үүний хүрээнд сургалтууд зохион байгуулж албан хаагчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, нийт ажилчдын ажлын байрны сэтгэл ханамжийг дээшлүүлэх болон байгууллагын бодлого журмыг шинэчилж, хүний нөөцийн хөтөлбөр санаачлах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

-Сургалтынхаа талаар ярихгүй юу? хэзээнээс эхэлсэн бэ?

– Хүрээлэнгийн нийт ажилчдын дунд анх 2018 оны намраас эхлэн Канадын МЭРИТ төслийн жендэрийн зөвлөхийн тусамжтайгаар сургалтаа эхлүүлсэн. Эхний сургалт нь жендэрийн мэдрэмж, тэгш байдлын талаарх ойлголт өгөхөөс эхэлж байсан бол одоо ажилчдын багийн ажиллагаа, манлайллын чадвар, ажилчдын мэдрэмжийн чадвар буюу softskill-ийг сайжруулах сургалт, workshop болтлоо өргөжсөн байна.

-Сургалтын гол зорилго болон үр дүн нь юу вэ?

-Семинар сургалтаар дамжуулж хүрээлэнгийн нийт ажилчдын буюу хүний нөөцийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилготой жишээлбэл, өөрчлөлтөөс улбаатай  сэтгэл санааны хариу үйлдлийг танин мэдэх, өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг бэхжүүлэх зэрэг. Мөн цаашлаад хүрээлэнгийн бодлого, бусад баримт бичгийг жендэрийн мэдрэмжтэй болгон шинэчлэх зорилготой.

-Байгууллагуудын хүний нөөцөд чиглэгдэнэ гэсэн үг үү?

-Тийм. Бид өөрсдийн албан хаагч, судлаачдын чанартай судалгааны ажил гүйцэтгэх, мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих, ямарваа нэгэн ялгаварлал ба тэгш бус байдлаас ангид таатай орчинд ажиллахад нь дэмжлэг үзүүлэх замаар манай хүрээлэн “Монгол улсын тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага болох” алсын хараандаа хүрч чадах юм. Хүрээлэнгийн маань  эрхэм зорилго нь хүрээлэн буй орчин, нийгэм-эдийн засгийн судалгааг хослуулж, инновацид чиглүүлэх замаар Монголын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад оршино. Судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулж, экологийн хамгааллыг сайжруулж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтыг дэмжиж, байгаль орчныг нөхөн сэргээх практикт шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмж өгөхөд чиглэдэг. Энэхүү эрхэм зорилгод амжилттай хүрэх эсэх нь бидний үнэт зүйлсэд итгэдэг хамгийн сайн хүмүүсийг ажилд авч, тэднийг тогтоон барих чадвараас хамаарна.

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд